“Цагаан мөрөн” хундагат уран бүтээлийн уралдаан болов
2020-06-11 11:44:36 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн энэ сарын 11-ний өдрийн цахилгаан мэдээ   Хөвч ойд хөхөө донгодож хөхөрөх алсад зэрэглээ жигүүрлэн, хүн ардын сэтгэлд зуны баясгалан бялхаж хөгжин бадрах эх соёлын маань хийморыг даллан “Өвөр монголын өөртөө засах орны монгол үг хэл үсэг бичгийн ажлын дүрэм” нийтлэгдэн хэрэгжүүлэгдсэн 15 жилийн ойг дурсган тэмдэглэсэн Өвөр монголын Баарин баруун хошууны Үндэстэний хэрэг эрхлэх зөвлөл, Даваны нэгдүгээр дунд сургуулиас санаачилж Баарин баруун хошууны Зохиолчдын нийгэмлэгээс зохион байгуулсан Баарин баруун хошууны 4-р удааны “Цагаан мөрөн” хундагат уран зохилын уралдааны шагнал гардуулах ёслол энэ сарын 10-ны өдөр соёл хүмүүжлийн ариун голомт болох Өвөр монголын Баарин баруун хошууны Даван нэгдүгээр дунд сургуулид болж өнгөрлөө.

Уралдаанд оролцсон бүтээлүүдийг хянан шалгаруулахад хамаатай мэргэжлийн хүмүүсийг зохион байгуулж шүүсний эцэст тэргүүн байранд 1 бүтээл, хоёрдугаар байранд 2 бүтээл, гуравдугаар байранд 3 бүтээл, шилдэг нэрд 4 бүтээлийг тодруулан “Билгүүн цагаан мөрөн” хундагаар шагнажээ. /Нийтлэл зургийг Хөхдавалгаан/

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011100001126101423