Тяньжиний Гадаад хэлний их сургуульд Монгол хэлний бакалаврын ангитай болов
2020-03-06 15:55:07 Эх сурвалж: ТГХИС
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ойрын өдрүүдэд, Хятадын Боловсролын яамнаас “2019 оны их дээд сургуулиудын бакалаврын мэргэжлийг дээш мэдүүлсэн болон зөвшөөрлийн дүнгийн тухай мэдэгдэл” /[2020]2 тоот/-ийг нийтэлж, Тяньжиний Гадаад хэлний их сургуулийн Монгол хэлний бакалаврын мэргэжил нэмэх хүсэлтийг зөвшөөрчээ. Ингэснээр Тяньжиний Гадаад хэлний их сургуульд бакалаврын мэргэжил нийт 58 болон нэмэгдэж, үүнд гадаад хэл уран зохиолын мэргэжил 35, гадаад хэлний мэргэжил 33 болжээ.

Хятад Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосон 70 жилийн турш, найрсаг хөршийн харилцаа гол урсгал болж, ялангуяа сүүлийн 20-од жилд, хоёр орны харицаа хурдтай хөгжиж, мэдэгдэм ололт амжилттай байна. Коронавирусийн тахал дэгдэхэд, Монгол Улсаас Хятад улсад урьд хожид их хэмжээний эд бараа мөнгө хандивласан нь найрсаг хөршийн гүн сэтгэл зузаан нөхөрлөлийг харуулсан юм. Тяньжиний Гадаад хэлний их сургуулийн энэхүү хүсэлт нь Бээжин-Тяньжинь-Хэбэйн хамтарсан хөгжлийн шаардлагад нийцэж, Биньхай шинэ дүүргийг нээн хөгжүүлэхэд үйлчилж, түүхийн боломжийг ашигласан төдийгүй, Хятад Монгол хоёр орны солилцоо, хамтын ажиллагааг түлхэн ахиулахаар зорилго болгосон бөгөөд Тяньжинь хотын Засгийн газраас төсөл хариуцагч бүс нутаг болсны хувьд тогтоосон “Монгол Улстай хамтран ажиллах 10 үйл ажиллагаа”-ны нэг болох аж.

Тяньжиний Гадаад хэлний их сургууль цаашид шинээр нэмсэн мэргэжилдээ заан сургалтын нэн таатай орчин бүрдүүлж, олон улсын дүрэм журмыг гаргууд ойлгодог, гадаад харилцаа, гадаад худалдаа, соёлын солилцоо зэрэг олон улсын үйл ажиллагаанд оролцож чадахуйц монгол хэлтэй боловсон хүчнийг бэлтгэж, Монгол хэлний мэргэжлийн боловсон хүчин дутагдаж буй өнөөгийн байдлыг намдааж, Хятад Монгол хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэхийн төлөө, олон улсын ажил хэрэг дэх нягт ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахаар ажиллах юм байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125672793