Тахлын эсрэг тэмцэж буй ӨМ-ын “Хамгийн Шилдэг” халагдсан цэрэг - Үнэнхүү
2020-03-06 13:04:33 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Үнэнхүү /Дундах/

Үнэнхүү бол ӨМӨЗО-ы Намын хорооны Интернетийн мэдээллийн албаны боловсон хүчин, 2019 онд ӨМӨЗО-ы анхдугаар удаагийн “Хамгийн шилдэг халагдсан цэрэг” хэмээх алдрыг хүртэгч нэгэн. Тэрээр коронавирусийн халдварт тахлын эсрэг тэмцэх хугацаанд, интернетийн мэдээллийн салбарын хашир “байлдагч” болсны хувьд, санаачилгаасаа хариуцлага үүрэглэлэж, тахлын эсрэг тэмцэлд идэвхтэй оролцжээ.

Бүх зүйл мэдээллээр холболдсон энэ эринд, интернетийн салбар нь тахлын эсрэг тэмцэх чухал цэг болох нь дамжиггүй. Үнэнхүү ӨМӨЗО-ы Намын хорооны Интернетийн мэдээллийн албаны тахлыг эсрэг ажлын хэсгийн тахлаас сэргийлэх ерөнхий багийн дэд ахлагч болсны хувьд, нэг талаар гар бие оролцож, өмнө фронтод ажиллан, албаныхаа яаралтай арга хэмжээний баталгааг бүх хүчээр сайтар хийж, ӨМӨЗО-ы интернетийн мэдээллийн бүх салбарыг зохион байгуулж интернетийн яаралтай арга хэмжээ зарласан. Нөгөөтэйгүүр, шинжлэх ухааны мэдлэгийг идэвхтэй сурталчилж, цуурхлыг няцааж, интернетийн эрүүл орчинг хамгаалж, интернетийн мэдээллийн хашир туршлагатны хувиар буй бүхнээ харамгүй зориулж, тухайлсан ажилдаа хариуцлагатай ханддаг зан чанарыг бадруулж, тахлын эсрэг ялалт байгуулах тэмцэлд өөрийн гэсэн хүчин зүтгэлээ нэмэрлэжээ.

Коронавирусийн халдварт тахлын улмаас бүх иргэд гэр орондоо хорионд орсон энэхүү онцгой цаг үед, хүмүүс интернетээр мэдээ мэдээлэл авах нь улам их тоог эзэлсэн. Энэ үед интернетийн эрүүл орчиныг хамгаалж, хүмүүсийн зөв мэдээлэл авахыг батлах нь хамгийн чухал юм.

Өвө монголын Баарин баруун хошууны Улаанмөчрийнхэн сар шинийн өмнөхөн Үхань хотод концертэд оролцоод буцаж ирсний дараа хамтаар буудалд тусгаарласан эм эмнэлгийн шинжилгээнд орсон. 14 өдрийн шинжилгээний дүнд халдвар авсан тохиолдол үгүй тул, монгол хүн хар багаасаа үхэр хонины мах идэж өссөн болохоор коронавируст халдварлагдахгүй хэмээн зарим хүмүүс интернетээр цацаж, бас зарим нь Жүн Наньшань академич ингэж ярисан ч гэж байлаа. Үнэнхүүгийн удирсан баг нь тэр даруй Өвөр монголын Өдрийн сонин зэрэг хэмлэл мэдээллийн байгуулгатай холбоо бариж энэхүү цуурхлыг няцаах мэдээ цацуулсан байв.

“Ийм хэцүү цагт хэрэв монголчууд үүнийг үнэмшиж вирусаас өөрийгөө хамгаалах арга авахгүй болохд хүрвэл маш аюултай шүү дээ, иймд биднэр энэ цуурхлыг маш түргэн няцаасан” гэж тэрээр ярилаа.

Эх сурвалжаас үзвэл, 2019 оны 8-р сард, ӨМӨЗО-ны Халагдсан цэргийн ажил хэргийн танхим, ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын хэлтэс, ӨМ-ын Цэргийн тойргийн Улс төрийн ажлын хорооноос хамтран, ӨЗО-ы хэмжээнд “Хамгийн шилдэг халагдсан цэрэг”-ийг шалгаруулах ажиллагаа зохион байгуулсан. Улмаар аймаг хотуудын санал өгөлт, шат шатны шигшилтэд үндэлсэн 20 хүнийг сонгон шалгаруулж, 2019 оны 12-р сарын 28-ны өдөр албан ёсоор нийтэд зарлах ёслол зохион байгуулсан юм. Үүнд, арваад жил ардын цэргийн алба хашиж хожим нь тарийн байгууллагад ажлын гараа авч албан тушаал хаших болсон Үэнэхүү гуай балтсан билээ.

Сонгогдогчид өнөө хэдий цэргээс халагдсан боловч эрхэм зорилгоо марталгүйгээр чин үнэнч сэтгэлийг өвөрлөж, сэтгэлийн хат, хариуцлагат овор, шүтлэг бишрэл, итгэл үнэмшил, шударга зан, харамгүй зориулах сэтгэлээ дээдэлж, эгэл жирийн ажлаа гялалзтал биелүүлж явна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125672078