Ли Кэчян Х.Баттулгатай уулзав
2020-02-28 14:56:41 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн мэдээ: 27-ны үдээс хойш Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Ардын их хурлын ордонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав.

Ли Кэчян хэлэхдээ, Ерөнхийлөгч та Хятад Улсад тусгайлан айлчлал хийж, шинэ төрлийн коронавирусийн халдвараас үүссэн уушгины хатгалгааны эсрэг тэмцэж буй Хятад Улсыг дэмжиж, Хятадын ард түмэнтэй найрамдалт харилцаатай буйгаа харууллаа. Хятад Монголын харилцааг Хятад Улс маш чухалчлан үздэг. Ши Жиньпин дарга тантай хэлэлцээ хийж хоёр орны харилцааны хөгжлийн төлөвлөгөөг гаргалаа. Хятад Улс Монгол Улстай хамтран тахлын нөлөөг даван туулж, хоёр орны хэвийн хэлхээ холбоо, хамтын ажиллагааг алхам алхмаар сэргээхэд бэлэн байна. Тахлыг таслан зогсоосны дараа Хятад Монголын харилцаа хөгжлийн шинэ боломжтой болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, одоохондоо Хятад Улсын тахлын эсрэг тэмцэлд идэвхтэй сайн хандлагатай болж байгаа хэдий ч сэргийлэн хяналтдаа зогсоох үүрэг мөн хүнд, эрчээ сулруулж яасан ч болохгүй юм. Бид тахлын эсрэг тэмцэх болон эдийн засаг нийгмээ хөгжүүлэх ажлыг уялдаатай хийж, тахлыг таслан зогсоох дайны ялалтыг байгуулах итгэлтэй, чадвартай бөгөөд эдийн засаг нийгмийн хөгжлийн энэ оны зорилтоо биелүүлэхийн төлөө зүтгэж байна. Хятад Улс тахлын тухай мэдээллийг олон улсын хамтын нийгэмлэгтэй ил тод, цаг алдалгүй хуваалцсаар ирсэн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй тахлыг сэргийлэх техникийн солилцоогоо эрчимжүүлэн, туршлагаа хуваалцаж, урьдчилан сэргийлж, хяналтдаа авах талаар зохицуулалт хийх зэрэг талаар хамтран ажиллаж, дэлхий дахины олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Х.Баттулга хэлэхдээ, Би шинэ төрлийн коронавирусийн халдвартай тэмцэж байгаа БНХАУ-ын ард түмэнтэй сэтгэл хамт байгаагаа илэрхийлж байна. БНХАУ богино хугацаанд эрчимтэй бодлого хэрэгжүүлж, шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ажил эерэг үр дүнд хүрч байна. БНХАУ тахлын эсрэг тэмцэлд ялалт байгуулна гэдэгт итгэж байна. Монгол Улс БНХАУ-тай харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатган, эв санаагаа нэгтгэн хүндрэлтэй мөчийг хамт туулахад бэлэн байна. БНХАУ-тай урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлэх нь Монгол Улсын тууштай бодлого юм. Монгол Улс БНХАУ-тай улс төрийн харилцан итгэлцлээ эрчимжүүлж, сайн хөршийн найрсаг харилцаагаа бэхжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахад бэлэн байна гэжээ.

 

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125639181