Төмөр замын усны хангамжийн “Аюулгүй байдлын хамгаалагч”
2020-02-28 14:36:36 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 26-ны өдөр шугам хоолойн ажилтан усан сангийн тоног дөхөөрөмжийн ажиллаж байгаа байдлыг хянан шалгаж байна. /Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Ян Вэньбинь/

Гүйжөү мужийн Гүйянгийн хойд, Гүйянгийн зүүн хурдны төмөр замын зангилаа хэсэгт, Хятадын төмөр замын Чэндүгийн товчооны групп ХХК-ийн Гүйян цахилгаан эрчим хүч хангалтын хэсгийн харьяанд нэгэн баг байдаг. Тэд бол жилийн турш шугам хоолойг хамгаалах, усны чанарыг хянан шалгах шугам хоолойн ажилтан болон усны чанарыг хянах ажилтан юм. “Ковид-19”-ний уушгины хатгалгааны тахлыг урьдчилан сэргийлэх, хязгаарлах хугацаанд шугам хоолойн ажилтан илүү цагаар ажиллан, уугдаа хагас сарын хугацаанд дуусгадаг ажлыг нэг долоо хоногт багтаан дуусган, харьяат бүсийн 104 км-ийн усан шугам хоолой, 2 ус хангах газар, 8 усан санд засвар үйлчилгээ хийж, усны чанарын хяналтын ажилтан олон цэгийн усны чанарт хяналт хийсэн байна. Тэд харилцан холболдон ус хангалт, усны чанарын хяналтын ажлын байранд ажиллан, зорчигчдын хэрэгсэх усны аюулгүй байдлыг баталсан байна.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125639117