Ялалтад хүрэхийн тулд хичээн ажиллахыг онцлов
2020-02-24 15:17:17 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

23-нд Бээжинд Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авах ба эдийн засаг, нийгмийн хөгжлийн ажлын хуваарилалтын хурал боллоо. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал үг хэлсэн байна.

Тэрээр хэлэхдээ, Хятадын үндэстнүүдийн ард түмэн олон хүндрэл бэрхшээлийг даван туулж ирсэн түүхтэй. Гэвч хэзээ ч нугарч байгаагүй бөгөөд улмаар эрэлхэг баатарлагаар тэмцэж ирсэн. Өнөө халдварын байдал ноцтой хэвээр байгаа чухал үед шат бүрийн захиргаа сэргийлэлтийн ажлаа эрчимжүүлж, үйлдвэрлэлээ дэг журамтай сэргээн, бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, энэ оны Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн харалтыг биелүүлэхээр чармайх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ удаагийн шинэ төрлийн коронавирусийн халдвар бол БНХАУ байгуулагдсанаас нааш, халдварын тархалт хамгийн түргэн, хамгийн өргөн хэмжээгээр тархаж байгаа, сэргийлэхэд хамгийн хүнд олон нийтийн гэнэтийн эрүүл мэндийн үйл хэрэг болно. Хатуужилтай чармайлтаар одоо халдварыг байдлыг сэргийлэхэд идэвхтэй эерэг байдал гарч байна, энэ ХКН-ын удирдлага болон Хятадын онцлогтой социализмын тогтолцооны давуу талыг дахин нэг удаа харууллаа гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хүбэй, Үханьд халдвар дэлгэрч байгаа байдлыг таслан зогсоож, эмчлэх түвшинг дээшлүүлэн, өвчтөнийг эдгэрүүлэх хэмжээг дээшлүүлж, халдвар дахин үүсэхийг бууруулж, нас баралтын хэмжээг бууруулах хэрэгтэй. Бээжин хотын халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг сайтар хийж, эм бэлдмэл, вакцины судалгааг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай үргэлжлэн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, холбогдох улс оронтой туршлагаа хуваалцан, халдварт өвчнөөс сэргийлэх эм бэлдмэл болон вакциныг судлах олон улсын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятадын эдийн засгийн сайн тийш хөгжих хандлага өөрчлөгдөөгүй, халдварт өвчин богино хугацаанд л нөлөө үзүүлэх болно, түүний нөлөөг ерөнхийд нь хяналтдаа байлгаж болно гэжээ. Тэрээр бүс хуваан, шат дараалалтайгаар үйлдвэрлэлээ сэргээж, макро бодлогын зохицуулалтаа эрчимжүүлж, ажил олголтыг тогтвортой байлгах зэрэг арга бодлогуудыг хэрэгжүүлэхийг шаардсан байна. Хятадын гадаадтай байх эдийн засгийн хэлхээ холбооны тухай тэрээр хэлэхдээ, гадаад худалдаа, гадаад хөрөнгийг үндсэндээ тогтвортой байлгаж, гадаадын хөрөнгийн чухал төслийг хэрэгжүүлэхийг эрчимжүүлж, банк санхүү зэргийг үйлчилгээг гадаадад нээлттэй байлгаж, бизнесийн орчинг үргэлжлэн сайжруулж, гадаадын бизнесмений урт хугацааны хөрөнгө оруулалт эзэгнэлтийн итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.

Бэлтгэсэн нь:Б Болорцэцэг

010070230040000000000000011120651125618937