“Уг санаагаа марталгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлах” тусгай сургалтын дүгнэлтийн хурал Бээжинд болов
2020-01-09 10:33:33 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлах” тусгай сургалтын дүгнэлтийн хурал 8-ны өдөр Бээжин хотод зохиогдлоо. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Хятадын цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд оролцож, чухал илтгэл хийв. Тэрээр хэлэхдээ, Манай нам ард түмнийхээ итгэл, дэмжлэгийг хүлээн, Хятадын үндэстнүүдийн агуу их түүхийг бүтээхийн тулд уг санаа, үүрэг хариуцлагаа гүнээ ухамсарлан, намын шилдэг чанарыг сааруулах, намын ариун шударга байдлыг эвдэх хүчин зүйлийг туйлбартай арилган, намын дотор бугласан хавдрыг туйлбартай устган, уг санаа, үүрэг хариуцлагаасаа буцах, намын үндэс суурийг ганхуулах бүх сэдлээс сэргийлэх ёстой. Бүх намаараа энэ удааны сургалтыг шинэ эхлэл болгон үзэж, намын өөрийн хувьсгалыг гүнзгийрүүлж, намын уг санаагаа мартахгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлахыг үргэлжлэн баримтлах ёстой гэв.

ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Жао Лэжи, Хань Жэн, Хятад улсын даргын орлогч Ван Чишань нар хуралд оролцож, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны “Уг санаагаа марталгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлах” тусгай сургалтын удирдах багийн дарга Ван Хүнин хурлыг хөтлөв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125438494