“Шюелүн 2” толгойн болон сүүл хэсгийн мөс зүсэх туршилтаа дуусгав
2019-11-28 17:03:51 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн “Шюелүн 2”-ын энэ сарын 27-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Шыпин\ Хятадын зохион бүтээгчдийн бүтээл болох туйлын шинжлэх ухааны судалгаа хийх зориулалттай анхны мөс зүсэгч онгоц “Шюелүн 2” энэ сарын 26-нд толгойн болон сүүл хэсгийн мөс зүсэх туршилтаа дуусгав.

Мөс зүсэх туршилт “Зүншань” станцын орчмын Прицз хойгийн далайн бүсэд Бээжингийн цагаар 16:52 миниутад эхлэн 3.5 цаг үргэлжлэв. Уг туршилт нь шинэ онгоцны дизайн стандарт нийцэх эсэхийг шалгахын зэрэгцээ усан онгоцны ахмадад мөс зүсэх үеийн ажиллагааг эзэмшүүлэх зорилготой юм. Туршилтын үед мөсний зузаан ойролцоогоор 1.4 метр, цасны зузаан 0.3-0.4 метр байжээ. “Шюелүн 2” нь өнгөрсөн сарын 15-нд Шэньжэнээс гараагаа эхэлж, Антарктид хүрч “Шюелүн” онгоцны хамт хайгуул хийсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125286046