Ши Жиньпин, Суринамын Ерөнхийлөгчтэй уулзав
2019-11-28 11:03:41 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 27-нд Ардын их хурлын танхимд Суринамын Ерөнхийлөгч Боутерсетай хэлэлцээ хийв.

Хоёр орны төрийн тэргүүн энэ үеэр Хятад Суринам нь стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа байгуулна хэмээн мэдэгдлээ.

Ши Жиньпин, "Суринам бол Шинэ Хятад улстай дипломат харилцаа байгуулсан Карибын тэнгисийн анхны орнуудын нэг юм. Дипломат харилцаа тогтоосон 43 жилийн хугацаанд хэзээд харилцан дэмжиж, ойлголцож, итгэлцсээр ирсэн. Урт хугацааны турш Хятад Суринамын харилцаа нь Хятад Карибын тэнгисийн орнуудын харилцааны тэргүүн эгнээнд явж, том жижиг орон харилцан найрсаг, эрх тэгш оршихын үлгэр жишээ болов. Хятад Суринамын харилцааны хөгжил түүхийн чухал үе шатанд байгаа, Суринамын талтай хамтарч "Нэг бүс-Нэг зам" санаачилгыг хамтдаа байгуулж, хоёр орны харилцааг өндөр түвшинд хүргэхэд Хятадын тал бэлэн байна" гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125284041