“Чан-Э” IV баг Их Британийн хатан хааны сансрын нийгэмлэгийн алтан медалийг хүртэв
2019-11-27 17:04:03 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Лондоны энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Жан Дайлэй, Жинь Жин\ Энэ сарын 25-нд Лондон хотод болсон Их Британийн хатан хааны сансрын нийгэмлэгийн 2019 оны шагнал гардуулах ёслолын үеэр “Чан-Э” IV баг энэ оны багийн алтан медалийг хүртэв.

Ингэснээр тус баг энэ жилийн цорын ганц энэхүү яруу алдрыг хүртсэн баг боллоо. Мөн Их Британийн хатан хааны сансрын нийгэмлэг байгуулагдсаны 153 жилийн хугацаанд анх удаа Хятадын төсөлд шагнал олгосон түүхэн үйл явдал болсон юм.

Их Британийн хатан хааны сансрын нийгэмлэгийн шагналын хорооны дарга Билл Таяк тус ёслол дээр хэлэхдээ “Чан-Э' IV баг нь хүн төрөлхтний хайгуулын тоног төхөөрөмжийг анх удаа сарны ар талд газардуулсан асар их амжилт үзүүлсэн болно” гэжээ.

Хятадын сарны хайгуулын инженерийн ерөнхий дизайнер, Хятадын Инженерийн академийн академич Ү Вэйрэнь багаа төлөөлөн Их Британийн хатан хааны сансрын нийгэмлэг болон шагналын хороонд талархалаа дэвшүүлсэний зэрэгцээ олон улс орон, байгууллага Хятадтай хамтран сансрын олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж, сансрыг хайн судлах шинжлэх ухааны дэвшилд хүч нэмцгээе хэмээн уриалсан юм.

“Чан-Э” IV инженерийн ерөнхий дизайнер орлогч, Хятадын шинжлэх ухааны академийн академич Ван Чы хэлэхдээ, “Хятадын сарны хайгуулын төсөл нь хүн төрөлхтний сансрын системийг сайжруулахад томоохон түлхэц үзүүлж, ирэх онд Хятад улс “Чан-Э” IV-ийг хөөргөж, сарны дээжийг автоматаар авах болно” гэлээ. “Чан-Э” IV баг Их Британийн хааны сансрын нийгэмлэгт “Чан-Э” IV газардах төхөөрөмж болон “Хас туулай-II” эргүүлийн төхөөрөмжийн загварыг бэлэглэсэн. Энэ оны 1 дүгээр сарын 3-нд “Чан-Э” IV сарны ар дахь Фэнкамэнь хотгорт амжилттай газардсан бол “Чюечяо” дагуул одын дэмжлэгтэйгээр “Чан-Э” IV газардах төхөөрөмж, “Алтан туулай-II” эргүүлийн төхөөрөмж нь байршлын хайгуул болон эргүүлийн хайгуул хийсэн юм.

Их Британийн хааны сансрын нийгэмлэг нь 1866 онд байгуулагдсан, дэлхийд хамгийн урт удаан түүхтэй сансар судлалын төрөлжсөн байгууллагад тооцогддог. Уг нийгэмлэг нь жилд нэг удаа сансар судлалд онцгой хувь нэмэр оруулсан дэлхийн хэмжээний баг болон хувь хүнийг шагнадаг юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125281585