Өвөр монголын АҮИС-ийн олон улсын соёл урлагийн II наадам боллоо
2019-11-01 16:42:42 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн энэ сарын 1-ний өдрийн цахилгаан мэдээ \Б.Болорцэцэг, Д.Хүүхэньсоль\Өвөр монголын Аж үйлдвэрийн их сургуулийн Олон улсын боловсролын дээд сургуулиас зохион байгуулсан Олон улсын соёл урлагийн II наадам өнөөдөр амжилттай болж өнгөрлөө.

Тус арга хэмжээнд Олон улсын боловсролын дээд сургуульд сурч буй 14 улс орны оюутнууд үндэснийхээ хувцсаар гоёж, Хятад болон өөрийн орны харилцаа холбоог харуулсан гэрэл зураг, гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж үндэсний хоолоо сурталчилсан юм. Үүний зэрэгцээ олон улсын төлөөлөх багийнхан үндэснийхээ соёл уламжлал, үүх түүхийг илтгэсэн тоглолт үзүүлж, наадмын уур амьсгалыг хөгжөөв. Уг арга хэмжээ нь Олон улсын боловсролын дээд сургуулиас зохион байгуулдаг гурван том соёлын арга хэмжээний нэг тул оюутнууд өргөнөөр оролцлоо.

Тус дээд сургуулийн дэд захирал Мао Чанмин, “Энэ удаагийн арга хэмжээ нь сургуулийн хүрээний амьдралыг баялаг агуулгатай болгох, олон улс орны оюутнууд хоорондын харилцааг бэхжүүлэх, соёлын солилцоог ахиулах зорилгоор зохиогддогоороо онцлог юм” хэмээв.

Бэлтгэсэн нь:Д. Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125182400