“Аялал музей” хөтөлбөрийн хичээл үр өгөөжтэй байна
2019-10-30 16:02:41 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Аравдугаар сарын 18-ны өдөр Хөх хотын Шинэ хот дүүргийн Синьхуа бага сургуулийн нэгэн танхимд "Аавын эмээл" сэдэвт дадлага хичээл орж байлаа. Энэ хичээлээр багш монгол эмээлийн хөгжлийн түүх, бүтцийг тайлбарлав. Дараагийн шатанд хүүхдүүд арьс шир хайчлах, наах, хадах, уях гээд гар ажиллагаанд алхам алхамаар суралцаж байв.

Сурагчдын дунд ихээхэн үр өгөөжтэй байгаа энэхүү сургалт нь Өвөр монголын музейн "Аялал музей" хөтөлбөрийн цуврал хичээлийн нэг юм. 2015 оноос эхлэн тус музей Хөх хотын Шинэ хот дүүргийн Синьхуа бага сургууль, Суху гудамжны туршилтын бага сургуультай хамтран түүх, соёлын чиглэлээрх сургалт, интерактив туршлага судлах хичээлийг явуулж байна.

Музейн тайлбарлагч Улаангэрэл энэ ангийн багш бөгөөд "Аялал музей" хичээлийн долоон багшийн нэг юм. Би энэ ажилд анхнаасаа л оролцсон. Бүх хичээлийн төлөвлөгөө, сургалтын хэрэглэгдэхүүн, гарын авлага, материалуудыг бид өөрсдөө бэлтгэсэн. Уг сургалт нь үзэсгэлэнгийн үзмэр, үндэстний бүс нутгийн онцлог шинж чанарт тулгуурладаг бөгөөд түүх, ардын аман зохиол, байгаль, шинжлэх ухаан, технологи, археологи, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг сэдвийг хамардаг нь сурагчдад гүн гүнзгий нөлөөлдөг хэмээн Улаангэрэл багш ярьж байна. Өнгөрсөн жил "Аавын эмээл" зэрэг 7 хичээлийг Хятадын музейн залуучуудын боловсролын хөтөлбөрт заах онцлох хичээл болгон шалгаруулсан юм.

Одоогийн байдлаар "Аялал музей" хөтөлбөрийн хүрээнд 186 хичээл орж, 10 мянга орчим сурагчийг хамруулжээ. \Өвөр монголын өдрийн сонины сурвалжлагч Ван Лэй, Ань Яньдүн\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125171923