Хос сэнсэт нисэгчгүй нисдэг тэргийг Буянхишигийн судалгааны багийнхан бүтээжээ
2019-10-18 09:31:18 Эх сурвалж: CNR
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 14-нд Жэжян их сургуульд болсон V удаагийн Хятадын оюутнуудын интернэт сүлжээг ашиглан бизнес эрхлэх тэмцээний дүнд Чинхуа их сургуулийн шинжлэх ухааны ажилтан Буянхишигийн удирдсан судалгааны багийн зохион бүтээсэн хос сэнс бүхий нисэгчгүй нисдэг тэрэг тэргүүн байранд шалгарчээ.

Одоогийн байдлаар энэхүү нисдэг тэрэгний үйлдвэрлэлийн технологи АНУ-д л байдаг ба Хятад улс бие дааж энэхүү технологийг гаргаснаараа гайхамшигт амжилтад тооцогдож байна. Буянхишигийн удирдаж буй судалгааны багийн зургаан гишүүний гурав нь монгол үндэстэн юм. Энэхүү анхны хос сэнсэт өндөр хурдны автомат нисдэг тэрэг нь хүнд даацтай, ажиллуулахад хялбар зэрэг давуу талтай. Уг нисдэг тэргийг батлан хамгаалах, иргэний хэрэглээ, ялангуяа өндөр байшинд гарсан гал, бартаат уулын түймрийг унтраах, яаралтай тусламжийн эд материал тээвэрлэх зэрэгт ашиглах бүрэн боломжтой.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701125120330