Ши Жиньпин Балбын нэгдсэн коммунист намын дарга Парачандатай уулзав
2019-10-14 16:22:34 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Катмандугийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ /сурвалжлагч Сүнь И Цай Гүөпэн/ БНХАУ-ын дарга Ши Жиьпин энэ сарын 13-нд Кадмандуд Балбын нэгдсэн коммунист намын дарга Парачандатай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, “Хятад Балба нь уул усаараа холбогдож, бие биеэ түшиж оршдог. Хятадын тал Хятадын үндсэн ашиг сонирхлын асуудал дээр урт хугацааны туршид дэмжсээр ирсэн Балбын талд баярлаж талархсанаа илэрхийлж, хоёр орны бүхий л салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Балбын талд хүчтэй дэмжлэг үзүүлж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахад бэлэн байна” гэв.

Ши Жиньпин дарга энэ үеэр ХКН-ын цэцэглэлт, төр барих намын байгууламж, намын улс төрийн байр суурийг бэхжүүлэх зэрэг туршлагаасаа танилцууллаа. Тэрээр онцлохдоо, “ХКН нь Балбын НКН-ын хамт Марксын үзлийг гол чиглэлээ болгож, БКН лугаагийн харилцаа холбоогоо нэмэгдүүлж, тогтмол харилцаа солилцооны механизмыг бий болгох, намын байгууламж болон төрийг засах туршлагаасаа солилцож, харилцан хүндэтгэж, харилцан суралцаж, шинэ хэлбэрийн улсын төрийн намын харилцааг байгуулна” гэлээ.

Парачанда Ши Жиньпин дарга тус улсад айлчилж буйд баяртайгаа илэрхийлсэний зэрэгцээ Хятад улс байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв. Түүнчлэн ХКН-ын Хятадын ард түмнийг удирдаж олсон агуу их хөгжил дэвшил, амжилт бүтээлийг Балбын НКН бахархан харж байна. ХКН ард түмнээ үргэлжлүүлэн удирдаж, бүх бэрхшээлийг даван туулж, “Хоёр зууны зорилт”-оо амжилттай биелүүлж, Хятадын ард түмэн агуу их сэргэн мандлаа биелүүлнэ гэдэгт итгэж байна.

Балбын тал ХКН-тай урт хугацааны турш хамтран ажиллаж, ХКН-ын төр засах арга ухаанаас суралцахад бэлэн байна. Ши Жиньпин даргын айлчлал нь Балба Хятадын харилцааг өндөр түвшинд хүргэж, Балбын хөгжил дэвшилд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Балба Хятадын харилцаа нь эв найрамдалтай хамтран орших таван зарчим, харилцан итгэх, харилцан дэмжих үйл ажиллагаан дээр үндэслэдэг. Хятад улс хүн төрөлхтний хувь тавиланг цогцлоон байгуулж, олон улсын харилцаанд энх тайвныг дээдэлж, шударга ёсыг эрхэмлэж, бага буурай улс орнуудын ашиг сонирхлыг хамгаалж байгааг Балбын тал өндрөөр үнэлж байгаа ба “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох болно” хэмээв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125103113