Ши Жиньпин Пакистаны Ерөнхий сайд Имран Хантай уулзав
2019-10-10 16:41:58 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 9-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Хуа\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 9-нд “Дёюйтай” үндэсний зочид буудалд Пакистаны Ерөнхий сайд Имран Ханыг хүлээн авч уулзав.

Ши Жиньпин, “Хятад Пакистан нь цорын ганц үүрд хувиршгүй стратегийн түнш болно. Олон улсын нөхцөл байдалд ямар хувиралт гарсан Хятад Пакистаны найрамдал гандан буурахгүй, Хятад Пакистаны хамтын ажиллагаа улам бүр эрчимжиж, өргөжин тэлэх болно.

Хятад улс Пакистаныг гадаад бодлогынхоо тэргүүн байранд тавьж, Пакистаны үндсэн эрх ашиг болон чухал том асуудал дээр дэмжин ажиллаж, Пакистан улсын хамт стратеги болон прагматик хамтын ажиллагаагаа бэхжүүлж, шинэ цаг үе дэх Хятад Пакистаны хамтын хувь тавиланг цогцлон байгуулах болно” хэмээн онцолжээ.

Тэрээр цааш хэлэхдээ, “Энэ жил Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байна. Бид эх оронч үзэлтэй холбоотой томоохон арга хэмжээг хэд хэдэн удаа зохион байгууллаа. Ойролцоогоор 1.4 тэрбум иргэн урьд өмнө хэзээ ч байгаагүй их эрч хүчтэй, эх оронч сэтгэлгээтэй болж байгаа нь Хятадын онцлогт социализмыг байгуулахад тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулах, өөрсдийнхөө үйл хэргийг сайтар хийж, дэлхийн үндэстнүүдийн дунд хөл дээрээ зогсох итгэл зориг, урам хайрласан юм.

Хятад улс хүнд хэцүү байхад Пакистанчууд чин сэтгэлийн харамгүй тусламжаа үзүүлж байсан. Харин одоо Хятад улс хөгжиж, Пакистаныг улам сайн хөгжүүлэхэд туслах болно. Хоёр тал өндөр түвшний солилцоо, стратегийн харилцаагаа бэхжүүлж, томоохон асуудлаар байр сууриа цаг тухайд нь зохицуулах ёстой. Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг өндөр стандартын дагуу барьж байгуулах, одоо байгаа эрчим хүчээ ашиглаж, тээврийн дэд бүтэц, аж үйлдвэрийн парк, иргэдийн амьжиргааны төслийг бий болгож "Нэг бүс-нэг зам" санаачилгыг үлгэр жишээ үзүүлэх төсөл болгох хэрэгтэй. Хятад улс Пакистаны терроризмын эсрэг хүчин чармайлтыг сайшаан дэмжиж байна. Хятад, Пакистан нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран хамгаалах НҮБ, ШХАБ зэрэг олон талт механизм дахь харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой” гэлээ.

Имран Хан БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргээд, “Хятад улс хөгжиж асар их амжилтад хүрч байна. Хятад улсын дотнын найзын хувьд Пакистан улс чин сэтгэлээсээ баярлаж байна. Хятад улс зарчим, шударга ёсыг баримталж Пакистаныг эрс дэмжиж, харамгүй тусламж үзүүлж байдагт талархаж байна. Хятад бол Пакистаны үүрд хувиршгүй, стратегийн түнш мөн.

Пакистан, Хятадын найрамдлыг олон түмэн сайшаадаг. Хятадын талтай харилцаа холбоо, зохицуулалт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулан, “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг хамтдаа бодит ажил болгоход Пакистаны тал бэлэн байна. Пакистаны тал терроризмын эсрэг үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах болно гэжээ.

Тэрээр мөн Кашмирын тухай үзэл бодлоо илэрхийлж, нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүй байхыг уриалж, уг асуудлаарх Хятад улсын байр суурь, авч буй бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс Кашмирын нөхцөл байдалд анхаарал тавьж байгаа ба уг асуудлын үнэн худал, зөв буруу нь маш тодорхой байна. Хятадын тал Пакистаны өөрийнхөө хууль ёсны эрх ашгаа хамгаалж байгааг дэмжиж байгаа ба талууд энх тайван найрамдлын замаар асуудлаа шийдэхийг хүсэж байна” гэв.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001125087893