70 жилийн ойн цэргийн парадтай холбоотой баримтууд
2019-09-27 16:35:19 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын цэргийн парадад анх удаа энхийг сахиулагчид оролцоно.

Тяньмэний талбай дээгүүр алхаж улсынхаа сүр хүчийг үзүүлэхийн тулд цэрэг офицерууд олон удаагийн сургуулилтыг хийж байна.

Энэ удаагийн цэргийн парад нь цэргийн парад, хуваан жагсах гэсэн хоёр хэсэгтэй ба ойролцоогоор 80 минут үргэлжилнэ.

Шинжлэх ухаанчаар үр өгөөжтэй сургуулилтын үүргээ гүйцэтгэхийн тулд байлдагч нэг бүр өөрийн харгалзсан байр болон шугамтай байна.

Цэргийн парадад хөл тавих хуурай замын цэргийн эрэгтэйн биеийн өндөр 1.75-1.85 м-ийн хооронд байна.

Энхийг сахиулагчдын хайрцагт алхах байлдагчид сургагчийн дохиогоор тэгш алхах тул тэднийг шигшиж авсан болно.

Сургуулилтын талбай том тулд сургагчийн хоолойг хамгаалахын тулд хүн нэг бүрийг чанга яригчаар тоноглосон.

Энэ удаагийн цэргийн парадад алхах эмэгтэй цэргийн алба хаагчийн биеийн өндөр 1.63-1.75 м-ийн хооронд байна.

Хамтарсан цэргийн хөгжмийн баг нийт 50 гаруй хөгжмийн ая тоглоно. Ингэснээр энэ удаагийн цэргийн парадад хамгийн олон ая тоглогдоно.

Хамтарсан цэргийн хөгжмийн багийн хөгжимчид ёслолын бүрээг үлээж байгаа нь анхны тохиолдол юм. Энэ удаагийн цэргийн парадад тоглох хөгжмийн аяны зонхилох нь шинэ бүтээл буюу дахин найруулсан бүтээл байх юм.

Хамтарсан цэргийн хөгжмийн багт бөмбөрчин ихэр эгч дүүс оролцоно. Мөн хөгжмийн багийг Ардын чөлөөлөх армийн хөгжмийн хамтлагийг түшиглэн бүх цэргийн хэмжээнээс 1300 хүн сонгон бүрдүүлсэн юм.

Энхийг сахиулагчид сургуулилтын дунд өдөрт 1 литр гаруй ус ууж байна.

Бэлтгэсэн нь:Бай Линди

010070230040000000000000011120701125049095