Уулархаг орны багш нарыг сурвалжилсан 7 жил
2019-09-11 12:35:50 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ зураг бол 2012-2019 онд авсан уулархаг газарт ажиллаж буй 250 багшийн зураг юм. Сурвалжлагч 2012 оноос хойш Гуаншигийн олон уулархаг нутгаар аялж, 250 гаруй уулын суурин дахь багш нарын ажил амьдрал, баяр баясал, санаа зовнилийг зурагтаа тусгажээ.

Эдгээр багш нарын ажилладаг сургууль нь төвөөс алслагдсан, мэдээллийн хүртээмж хомс, хөдөлмөрлөх нөхцөл хүнд байдаг. Түүнчлэн багш нар заан сургах үүргээсээ гадна сурагчдаа асардаг. Нэг үгээр бол тэд багш, тогооч гэсэн хоёр ажлыг давхар хариуцдаг ба зарим тохиолдолд эцэг эхийн үүргийг өөртөө авдаг.

Тэдгээр багш нар жил бүр өөрийн шавь нараа хот суурин руу үддэг ч өөрсдөө ууландаа үлдэж, эрдмийн үрийг тарьсаар байдаг аж. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лү Бө-Ань\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124986300