Энэ оны Улгай олон улсын “Чоно морь” марафон гүйлт болов
2019-09-02 11:05:36 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын 8-р сарын 31-ний өдрийн цахилгаан мэдээ /Д.Хүүхэнсоль/ Энэ оны Улгай олон улсын “Чоно морь” марафон гүйлт өнгөрсөн сарын 30-нд Өвөр монголын Улгайд болж өнгөрөв.

“Холын тэргэл нутаг Улгай·Чоно морь марафон” сэдэвт 6 км, 21 км, 58 км-ийн уг тэмцээнд Этиоп, Пакистан, Судан, Монгол, Энэтхэг зэрэг 9 улс болон дотоодын олон муж орны нийт 2883 тамирчин оролцлоо.

6 км-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Хятадын тамирчин Хү Шуай, эмэгтэйчүүдийн төрөлд Чэнь Хүйже нар түрүүлсэн бол 21 км-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Кенийн тамирчин Андерсон Сейоте Саной, эмэгтэйчүүдийн төрөлд Этиопын тамирчин Аймин эхний байранд оров. 58 км-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Хятадын тамирчин Б.Билиг 3 цаг 38 минут 13 секунд гүйсэн бол Монгол Улсын тамирчин Т.Сэнжидмаа 4 цаг 33 минут 18 секундын хугацаа зарцуулж тэмцээнийг тэргүүлэв. Тамирчин Т.Сэнжидмаагийн хувьд олон удаагийн марафон тэмцээнд оролцож байсан туршлагатай. Гэхдээ 58 км-ийн төрөлд анх удаа оролцож, анхныхаа алтан медалийг хүртсэндээ баяртай байна гэж тэрээр ярилаа.

Сири улсын тамирчин 58 км-ийн зайг 8 цаг 20 минут 20 секунд туулснаар тус марафон өндөрлөсөн. Хэдийгээр тэрээр барианд хамгийн сүүлд орж ирсэн ч  хүмүүс түүнийг уухайлан дэмжиж, түүний тэсвэр тэвчээр, эрч зоригийг биширсэн гайхалтай явдал уг тэмцээний үеэр болов.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011100001124949914