Төмөр хавтсан дээр хөөмөл сийлбэр хийдэг Гүө Мөхан
2019-08-20 17:20:14 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Гүө Мөхан хар багаасаа гэр бүлийн нөлөөнөөс болж төмөр хавтсан дээр хөөмөл сийлбэр хийх сонирхолтой болжээ.

Дизайны мэргэжилтэй тэрээр одоо “Хэбэй” аж үйлдвэрийн мэргэжлийн дээд сургуульд уран зургийн багшаар ажиллаж байна. Чөлөөт цагаараа Гүө Мөхан аавынхаа ажлын өрөөнд ирж төмөр хавтсан дээр сийлбэр хийх дуртай. Хэбэй мужийн биет бус соёлын өвийг тээгч аав нь заан сургаснаар түүний чадвар улам сайжирчээ.

Түүний бүтээл мужийн болоод улсын зэрэглэлийн уран бүтээлийн үзэсгэлэнд удаа дараа оролцож байв. Гүө Мөхан одоо олон залууст төмөр хавтсан дээр хөөмөл сийлбэр хийх урлалыг таниулж, биет бус соёлын өвийг хамгаалахад анхаардаг болгоно гэдэгт найдаж буй. \Зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Жао Данхүй\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124899193