Хатаж ширгэсэн Лов нуур сэргэжээ
2019-08-20 15:51:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Шиньжянгийн Лов нуур Хятадын хоёр дахь том давстай нуур байсан бол өнгөрсөн зууны 70-аад онд ширгэж, “Хөл хориотой бүс” болж хол ойрд алдаршжээ.

Гэвч энэ газарт калийн давс гэх газрын ховор элемент их хэмжээгээр нөөцлөгдсөн байдаг. Одоо калийн давсны үйлдвэрлэл бий болж, газрын гүн дэх байгалийн давсны уусмалыг шахуургын худгаас шахаж авч эхэлсэн учраас усны сувгаар дамжин давсан нуур болон нийлж, Лов нуур ахин цэнхэртэн цэлэлзэх болов. 2000 оноос эхлэн Төрийн хөрөнгө оруулалттай Шиньжянгийн Лов нуурын калийн давсны ХХК үйлдвэр байгуулж 20 жилийн турш бүтээн байгуулалт хийснээр жилд 1 сая 600 мянган тонн калийн сульфат, 100 мянган калийн сульфат магнийн бордоо үйлдвэрлэх болж, калийн сульфатын дэлхийн хамгийн том үйлдвэрлэл болж, Хятадын дотоодын хангамж хүрэлцэхгүй байсан асуудлыг шийджээ. “Хөл хориотой бүс” одоо нэгэнт “Баялгийн эх үүсвэр” болж өөрчлөгдсөн аж.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124898418