1000 морин хуурч, 180 бөмбөрчин монгол морины гайхамшгийг илтгэв
2019-08-19 17:30:50 Эх сурвалж: ӨМ-ын сонин мэдээний сайт
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

"Мөнхийн монгол морь-Дэлхийтэй хуваалцах нь" Хятадын морины соёлын II их наадам, Өвөр монголын анхдугаар олон улсын морины соёлын үзэсгэлэн Өвөр монголын цөөнхийн соёл, спортын төвд энэ сарын 18-нд нээлтээ хийв.

Нээлтийн арга хэмжээ "Чилээгийн дуу" хүүхдийн уран уншлагаар эхэлсэн юм. Үүний дараа Ёслолын бүлгэмийн "Мөнхийн монгол морь", "Хурдан морь" бүжиг, Анда хамтлагийн "Салхины морь", Морин спортын тамирчны "Баатарлагаар урагшлагч монгол морь" зэрэг тоглолтоор үргэлжлэв. Энэхүү тоглолт нь үндэсний уламжлалт соёлыг орчин үеийн урлагтай хослуулан, монгол морины сүр сүлдийг тод томруунаар илэрхийлсэн байна.

Мөн үеэр Алдарт морин хуурч Чи Булаг болон 1000 гаруй морин хуурч "Түмэн агтын төвөргөөн" сонгодог бүтээлийг хөгжимдөн, мянга мянган бээрийн тал нутагт 180 бөмбөрчин бөмбөрдсөнийг том дэлгэцээр үзүүлж, эсрэг чиглэлийн лазерын гэрлээр амилуулж, түмэн агтны давхиаг уулын аварга том зургаар үзэгчдийн өмнө толилуулсан нь бүх үзүүлбэрийг дээд цэгт нь хүргэсэн юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124894534