Шаазангийн алдарт зураач Мао Гуанхүй
2019-08-06 15:46:59 Эх сурвалж: Синьхуа агетлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Мао Гуанхүй урландаа зургаа зурж байгаа нь

Энэ жил 56 настай Мао Гуанхүй бол Жянши мужийн дээд зэрэглэлийн уран зураач юм. Тэрээр 13 наснаас эхлэн шаазангийн уран зургийн эрдэмд суралцсан тул цэцэг, шувуу зурахдаа гойд сайн.

Жиндэжэн суурины алдарт шаазангийн зураач Дэн Шяоюйгийн шавь болсны хувьд, Мао Гуанхүй багшийнхаа уран зургийн чадварыг уламжлан авчээ. Тэрээр Хятадын уламжлалт утга санааг илэрхийлэх аргыг бүтээлдээ ашигладгаараа Хятаддаа алдартай. Түүний уран зураг нь “Байхуа шагнал”, Хятадын уран зургийн охь шилдэг үзэсгэлэнгийн Алтан медаль зэрэг олон шагналыг хүртсэн.

Мао Гуанхүй: “Жиндэжэн суурин дэлхийд алдартай. Үүний учир нь үеийн үед маш олон урлаач шаазангийн уламжлалаа хадгалж, шинэчлэн хөгжүүлсэн юм. Миний хувьд хамгийн сайнаараа ажиллаж, урьдах хүнээ давах явдал болно” хэмээв. \Зургийг Синьхуа агетлагийн сурвалжлагч Хү Чэньхуан\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124843293