Морь сургагч аав охин хоёр
2019-08-05 15:19:27 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 2-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Цао Жэнь/ Ван Хай 45 настай, морь сургагч ажилтай. 22 настай охин Урнаа нь түүний туслах, бас шавь нь. Аав охин хоёр 8 дугаар суурин дахь 36 морийг өдөр бүр арчилж сургах үүрэгтэй.

Өглөө бүр 6 цагт ажилдаа гараад морьдын бэлтгэлд зориулж төлөвлөгөө гаргана. 6:30 минутад төлөвлөгөөний дагуу морьдоо уналгад бэлтгэдэг. 9 цагт морио угаана. Морьд 10 цагт хашаандаа буцаж ирэхэд нэг нэгээр нь хооллодог.

Үдээс хойш эдгээр ажлыг давтан хийх бөгөөд морьдоо хоёр удаа усанд оруулна. Давтан давтан хийдэг энэхүү ажил нь аав охин хоёрын хамгийн ихээр таашаадаг ажил юм. Ван Хайгийн морьд арчлах арга нь ямар ч онолгүй бөгөөд туршлагад тулгуурладаг. Учир нь тэрээр морины нуруун дээр өссөн монгол хүн. Морь сургах нь Ван Хайгийн үзэж байгаагаар маш энгийн зүйл юм. Үүний үндэс нь юу вэ? Тэр хэлж чадахгүй, энэ бүгд мэдрэмж дээр суурилсан юм.

Аавыгаа бодвол Урнаа моринд илүү дуртай. Тэр морины хашаанд 5 жил ажиллаж, морь нь түүний хамгийн дотны найз болжээ. Урнаа 4 настай байхдаа аавыг дагаж морь унасан тул морь сайн унадаг. Түүний мөрөөдөл бол унаач болох юм. Аав ээж нь мориноос унаж бэртэхээс санаа зовж, эрс эсэргүүцсэн тул аавыгаа дагаж туслах сургагч болжээ. Тэрээр заримдаа эцэг эхээсээ нууж нууцаар морь унадаг байна. Одоогийн байдлаар эмэгтэй сургагч байхгүй. Хэрвээ унаач болохгүй бол Урнаа анхны эмэгтэй сургагч болно гэж найдаж буй.

Тэмцээнд 8 дугаар суурины 8 морь шагнал хүртсэн бөгөөд энэ амжилтад уяачдын нөр их хөдөлмөр шингэсэн байдаг. Өөрсдийнх нь сургасан морьд шагнал хүртэхэд Ван Хай, Урнаа хоёр маш их бахархдаг. Гэхдээ тэд хэзээ ч морьдоо харьцуулдаггүй, морь бүх нь зүрх сэтгэлийнхэн нь хайр юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124838766