Ши Жиньпин дарга Колумбийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
2019-08-01 10:35:58 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Колумбийн Ерөнхийлөгч Дьюкийг энэ сарын 31-нд Бээжинд хүлээн авч уулзав.

Ши Жиньпин, Хятадын тал Колумбийн талтай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөгөө хамтдаа ярилцан, Хятад, Колумбийн харилцааг шинэ шатанд ахиулахыг хүсэж байна гэв.

Ши Жиньпин даргын урилгаар Колумбийн Ерөнхийлөгч Дьюк 7 дугаар сарын 28-31-ний өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийж байна. Дьюк өнгөрсөн оны 8 дугаар сард Колумбийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаа Хятадад айлчилж байна.

Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн хоёр талт гэрээ бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124824423