Хятадын тэнгисийн цэргийн Ши-Ань хөлөг онгоц ОХУ-ын тэнгисийн цэргийн парадад оролцов
2019-07-30 17:00:02 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Санкт-Петербургийн энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лү Жиньбүө\ Хятадын тэнгисийн цэргийн хоёрдугаар бүлгийн хамгаалагч баг болох Ши-Ань хөлөг онгоц энэ сарын 28-нд Санкт-Петербургийн Кронштадт ойролцоох далайн бүсэд болсон ОХУ-ын тэнгисийн цэргийн парадад оролцов.

Орон нутгийн цагаар үдээс өмнө 9 цагийн орчимд цэргүүд ёслолын хувцасаа өмсөн жагсаж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг угтаж авсан байна. 11 цагийн үеэр хөлөг онгоц Кронштадтын зүүн өмнө хэсэг дэх үзэгчдийн тайзны дэргэдүүр өнгөрөхөд, хүмүүс босч алга ташсан аж.

Энэ удаагийн парад нь ОХУ-ын тэнгисийн цэргийн баярын арга хэмжээний нэг хэсэг бөгөөд ОХУ, Хятад, Энэтхэг зэрэг улсын 14 хөлөг онгоц болон шумбагч онгоц оролцсон байна. ОХУ мина тээгч, шумбагч онгоцыг сөнөөгч, танк буух хөлөг онгоц зэрэг байлдааны хөлөг онгоц болон арван хэдэн төрлийн нисэх онгоцоо парадад оролцуулжээ.

Сүр сүлдтэй хөлөг онгоц, цог жавхаат цэрэг нь Хятадын тэнгисийн цэргийн сайн сайхан дүрийг харуулж чадсан байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124816744