Тэрээр 11 жил үрэгдсэн баатрыг гэр оронд нь хүргэж бас нэг “амьд баатар”-ыг илрүүлжээ
2019-07-29 17:25:24 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 18-ны өдөр, Пэнлай хотын Бэйгөү суурины Яньжя тосгонд, Пэнлай хотын Халагдсан цэргийн товчооны ажилчин \зүүн гараас нэгдүүгээр\ “амьд баатар” Янь Шөүгуанг эргэн үзэж байгаа нь \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн Ван Нань\

Дөрөвдүгээр сарын 3-ны өдөр, Синьхуа агентлагийн “Арван нэгэн жил, мянган захидал, тэрээр зуу гучин зургаан үрэгдсэн дайчдын чандрыг гэрт нь хүргэхээр байна” хамтарсан мэдээллэл нэвтрүүсний дараа, халуун сэтгэлт хүмүүсийн дэмжлэг доор, Шаньдүн мужийн Пэнлай хотод болсон 1947 оны Хэзэгийн байлдаанд үрэгдсэн “амьд баатар” Янь Шөүгуанг олж авчээ. \Хянан магадласнаар үрэгдсэн баатрын нэрсийн жагсаалтад “Янь Шөүгуан” гэдэг хүн байсан бөгөөд тухайн үед цэргийн алба хаах үед нэрийг нь ижил дуудлагатай ондоо хятад үсгээр бичсэн байжээ.

Энэ сарын 18-ны өдөр, Хэзэ хотын эдийн засгийн нээлтттэй бүсийн Дяньхүтүнь гудамжны Жанхэжуан тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга, Жанхэжуангийн үрэгдсэн дайчдын оршуулгын газрын сахигч Жан Жиншянь Пэглай хотод “амьд баатар”-ыг эргэхээр хүрч, 98 настай Янь Шөүгуантай уулзлаа. 1947 оны 2-р сард, гурван охинтой Янь Шөүгуан цэрэгт мордон, 1947 оны Хэзэгийн байлдаанд оролцон, шархадсанаас болж уг цэргийн ангидаа буцаж чадаагүйгээс болж үрэгдсэн дайчдын нэрсийн жагсаалтад орсон байна. Хожим нь тэрээр эргэн тойрон явсаар байж цэрэг ангидаа буцан 1953 онд цэргээсээ халагдаж гэртээ харьсан байна. Одоо таван үеэрээ сайхан амьдарч байна. Үрэгдсэн дайчдын чандрыг гэр оронд нь хүргэж, сүг сүнсийг нь амаржуулах нь цэргээс халагдсан Жан Жиншаний мөрөөдөл болох юм. 11 жилийн турш тэр захидал бичихээр дамжин Хэзэгийн байлдаанд үрэгдсэн 136 баатрын “гэр”-ийг нь олохоор чармайн, одоо болоход нэгэнт гучин баатрын “гэр”-ийг нь олсны дотор хоёр нь амьд байгаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124812634