Зааны соёог хууль бусаар хил нэвтрүүлж байсан хэрэгтнүүдийг баривчлав
2019-07-24 16:18:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ /Сурвалжлагч Лю Хуншя/ Хятадын Гаалийн газар, Сингапурын Гаалийн байгууллага хамтран үндэстэн дамнасан нэгдсэн ажиллагаа явуулж, ховордсон ан амьтны эд эрхтнийг хууль бусаар хил давуулж байсан олон улсын гэмт бүлэглэлийг илрүүлж, 12 гэмт хэрэгтнийг баривчилж, 8.8 тонн зааны соёог хураасан гэж Гаалийн ерөнхий газраас өчигдөр мэдээллээ.

Тодруулбал, Гаалийн ерөнхий газраас өгсөн чиглэлийн хүрээнд Наньнин, Харбин, Гуанжөү зэрэг хотын Гаалийн газар Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах тэнхимтэй хамтран 12 сэжигтнийг баривчлав. Хятадын Гаалийн газраас өгсөн мэдээллийн дагуу Сингапурын Гаалийн газар уг гэмт бүлэглэлийн хууль бусаар хил давуулах гэж буй 8.8 тонн зааны соёо болон 11.9 тонн хуягт гүрвэлийн хуягийг илрүүлэн хураасан байна.

Наньнин хотын Гаалийн товчооны дарга Ван Жи хэлэхдээ, “Он гарсаар манай байгууллага ховордсон ан амьтан, тэдгээрийн эд эрхтнийг хууль бусаар хил давуулж буй гэмт үйлдэлтэй хатуу тэмцэж, үндэстэн дамнасан ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ удаад Хятадын Гаалийн газар анх удаа Сингапурын Гаалийн газартай олон улсын хууль сахиулах хамтын ажиллагааны хүрээнд үндэстэн дамнасан нэгдсэн ажиллагаа явуулж, уг гэмт хэргийн сүлжээг илрүүлж үндсээр нь устгасан” гэлээ. Мэдээллээс үзэхэд, уг гэмт бүлэглэл урт хугацааны турш Африкаас зааны соёо, хуягт гүрвэлийн хуяг зэрэг ховордсон ан амьтдын эд эрхтнийг худалдан авч, чингэлэгт хийн далайгаар тээвэрлэн, Сингапурт хүргэж тэндээсээ Хятад болон ойр орчмын улс орнуудад дамнан худалддаг байсан байна.

Одоогийн байдлаар уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж байна.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124793593