Ши Жиньпин дарга Элчин сайд нарын ажлын хуралд оролцогчдыг хүлээн авч уулзав
2019-07-18 17:06:06 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 17-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Хуа, Ү Жялинь\ ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 17-нд Ардын их хурлын ордонд хилийн чанадад суугаа Элчин сайдын ажлын хурал 2019-д оролцсон нийт Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа.

Тэрээр Намын төв хорооны нэрийн өмнөөс хурал амжилттай болж өнгөрсөнд баяр хүргээд, Элчин сайдуудыг дипломатын ажилдаа цөхрөлтгүй зүтгэж байгаад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.

Үдээс хойш 4 цаг 30 минутын үед Ши Жиньпин болон албаны бусад хүмүүс Ардын их хурлын ордны хойд танхимд хүрэлцэн ирэхэд алга ташин угтав. Ши Жиньпин Элчин сайдуудтай гар барин мэндчилж, дурсгалын зураг татуулав.

Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И уулзалтад оролцож, 2019 оны Гадаадад суугаа Элчин сайд нарын ажлын хурал дээр илтгэл тавив. Хурлаас олон улсын өнөөгийн байдал болон Хятад улсын хөгжлийн түүхэн байр суурийг гүнзгий задлан шинжилж, нийт Элчин сайдууд уг зорилтоо марталгүй, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, шилдэг амжилтаар Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойг угтаж, Хятад мөрөөдлийг биелүүлэхэд нэн их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124770254