Ван Вэньжүө: Ятга хөгжим надад жигүүр ургуулсан
2019-07-18 17:06:00 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 15-нд Шаньшигийн Хэжинь хотын Радио телевизийн студид Ван Кайхун охиноо тэврэн авчирч ятганы дэргэд суулган, нарийхан бүсээр охиноо сандалтай нь бэхлэн уяв. Гэрэл бүдгэрч, хөгжмийн аялгуу эгшиглэхэд Ван Кайхун чимээгүйхэн тайзны хажуу талаас харан зогсоно. Ийнхүү Уламжлалт болон сонгодог ардын хөгжмийн концерт эхэллээ.

 

Энэхүү тайзан дээр ятга тоглож байгаа охины нэрийг Ван Вэньжүө гэнэ. Тэрээр Шаньши мужийн Хэжинь хотын Зэнлөү суурины Шюхун тосгоны хүн. Зургаан насандаа осолд орсон Ван Вэньжүө нурууны гэмтэлийн улмаас хоёр хөл нь хөдлөхгүй болжээ. Эцэг эх нь түүнийг авч олон газар орноор явж эмчлүүлсэн ч сайжирсангүй. 2017 онд бага сургуулиа чармайн байж дүүргэсэн Ван Вэньжүө өвчний улмаас үргэлжлүүлэн сурах боломжгүй болж гэртээ харьжээ. Тэрээр гэртээ телевиз, радио сонссоор дуу хөгжимд сонирхолтой болсон байна.

Хэжинь хотын нэгэн ятгын сургалтын төвийн багш Ван Вэньжүөгийн шаргуу байдал, өөдрөг байдалд сэтгэл хөдөлж, үнэ төлбөргүйгээр түүнд ятга заах болов. Мөн тэр үеэс Ван Вэньжүөгийн аав ээж нь өвлийн хүйтэн, зуны халууныг тоолгүй түүнийг өдөр бүр тосгоноос 20 км-ийн зайтай орших ятгын сургалтын төв рүү хүргэж өгдөг болжээ.

Хоёр жил гаруйн сургалтаар тэрээр ятга тоглох үндсэн арга барилыг боловсронгуй эзэмшиж, тоглох ур чадвар нь ч дээшилсэн байна. 2019 оноос Ван Вэньжүөгийн саналыг авсны дараа багш нь түүнийг дагуулан гадуур тоглолт хийж, тэмцээн уралдаанд оролцож эхлэв. Тайзан дээрх Ван Вэньжүөгийн өөртөө итгэлтэй, гайхалтай үзүүлбэр нь үзэгчдийн сэтгэлийг хөндсөн байна.

“Сургуулилтаа хийж байх үедээ би өөрийгөө тайзан дээр байгаа шиг боддог. Энэ нь намайг улам итгэлтэй болгодог. Мөн амьдралдаа улам зоригтой байхад маань тусалдаг” гэж Ван Вэньжүө хэллээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124769868