Үндэстний цөөнхийн шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн Хөх хотод нээлтээ хийв
2019-07-17 15:58:29 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ардын сүлжээний Хөх хотын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Фү Лижүень, дадлагын оюутан Ли На\БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохиогдож буй “Хятадын үндэстний цөөнхийн шилдэг гэрэл зургийн үзэсгэлэн-2019” энэ сарын 16-нд” Хөх хотын олон нийтийн урлагийн ордонд нээлтээ хийв.

Нээлтийн ёслолыг Хөх хотын Утга урлагийнхны холбооны намын хорооны нарийн бичгийн дарга Гөү Линьгүй хөтөлж, Хөх хотын Соёл, аялал жуулчлал, радио телевизийн газрын дарга Ли Шали үг хэллээ.

Уг үзэсгэлэнд нийт 3000 гаруй бүтээл тавигджээ. Эхний өдөр тусгай шагнал хүртсэн 140 бүтээл олны хүртээл болсон бөгөөд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн хугацаан дахь үндэстний цөөнхийн газар нутгийн байгалийн өнгө үзэмж болон үндэстний соёл уламжлалыг олон хараас, өргөн агуулгаар харуулжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124765227