Зүтгүүр угаагчийн халуун сэтгэл
2019-07-10 17:25:14 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 8-нд ӨМ-ны Улаанцав хотод 22 хэмтэй сэрүүн тааламжтай өдөр болж байхад Хятадын Төмөр замын корпорацын Хөх хот товчооны Жинин хотын хэсгийн зүтгүүрийн хяналтын тасгийн битүү гараашинд дулааны хэм 50℃ хүрчээ. Энд 52 настай Тянь Жүнгүө хамт ажиллагсадтайгаа зүтгүүр болон эд ангийг угаадаг.

Дотоод шаталтын зүтгүүрийг угаахын тулд хэдэн мянган эд ангийг салгаж, өндөр даралтын усан шүршүүр болон тусгай хусуураар зүтгүүр болон холбогдох эд ангийг нь нарийн угаах хэрэгтэй байдаг гэж тэрээр ажлаа танилцуулжээ. Харахад усаар угааж буй хэдий ч шүршүүрийн ус шууд халуун уур болж хувиран, хүмүүс дорхноо л хөлөрдөг.

Жинин хотын зүтгүүрийн хяналтын хэсэг нь Хятадын Төмөр замын корпорацын Хөх хот товчооны цорын ганц дотоод шаталтын зүтгүүрийн хяналтын хэсэг байж, 5 төрлийн 230 гаруй зүтгүүр Бугат, Жинин, Эрээн хот зэрэг томоохон өртөө болон тусгай шугамын ачаа тээврийн үүргийг гүйцэтгэдэг. Хяналтад орох зүтгүүр болгоныг угааж цэвэрлэх хэрэгтэй байдаг. Энэ хүнд хэцүү ажлыг Тянь Жүнгүө, Янь Шилинь, Ү Жюнь-ин гурвуулхнаа гүйцэтгэж байгаа учраас хир яаруу байдгийг нь мэдэж болно.

Төмөр замын ахмад ажилчин Тянь Жүнгүө 1990 онд Ланьжөү хотын машин механикийн дээд сургуулиа дүүргээд Жинин хотод ирж дизель, хөдөлгүүрийн түлшний системийг шалгаж засварлах газарт 22 жил ажиллан, дараа нь өөрийн хүсэлтээр зүтгүүр угаах ажил хийж эхэлжээ. Ажил нь хүнд хэцүү байлаа ч Тянь Жүнгүө ажлаараа бахархана. “Галт тэргэнд зүтгүүр хамгийн чухал байдаг. Зүтгүүр угаах ажил харахад амархан ч сэтгэл тавьж ажиллах хэрэгтэй байдаг гэж тэрээр хэлнэ. Угаах тасаг 50 хэмийн халуун боловч төмөр зам, ажил үйлсээ гэсэн түүний сэтгэл бүр ч оргилуун аж. \ӨМ-ын өрдийн сонины сэтгүүлч Юй Тао\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124735719