Сайн хүн "алга болохгүй"
2019-07-09 16:23:07 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Ү Юаньмяогийн хайр халамжийн багийн сайн дуртнууд Линьхай хотын өндөр настныг асрах газар өндөр настанд сайн дураасаа үс засаж өгнөө. Ү Юаньмяо хажууд нь тэднийг чимээгүйхэн ажиглан сууна \6-р сарын 27-нд авсан гэрэл зураг\. Жэжян мужийн Линьхайд төрсөн Ү Юаньмяо үсчин болсноосоо эхлэн даваа гариг бүрд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, цэрэгт үнэгүй үс засаж өгдөг бөгөөд 17 жилийн турш 60 мянга гаруй хүнд үйлчилжээ. “5-р сарын 1-ний хөдөлмөрийн медаль”, "Хятадын сайн иргэн" ... зэрэг хүндэтгэл хүртсэний зэрэгчээ гэнэтийн өвчинд нэрвэгдсэн байна. 2008 оноос эхлэн Ү Юаньмяо тархины өвчинд нэрвэгдэж, алхахад чиичрч, гарын хуруу нь ч хөдлөхгүй болсон тул далдуур нуун эмчлүүлсэн ч сайн болоогүй.

2014 онд Ү Юаньмяо өвчний хүндрэлээс болж үсчний газар болон хандивын үйлсээ эрхэлж чадахгүй болсон бөгөөд тэрээр хүмүүст “Бээжинд ажиллахаар явна” хэмээн хэлээд хүмүүсийн хараанаас далд орсон байна. Үнэндээ Ү Юаньмяо Линьхайн Лүчэн дүүргээс салаагүй, хуучин үйлчлүүлэгч Жан Хайлинь болон Жү Даньдань хоёул түүнийг асран харгалзав. Жан Хайлинь хэлэхдээ "Ү настан бол сайн хүн, бид түүнд дурайяа туслана" гэв. Ү Юаньмяо боломжгүй болсон өвчнөө засаж хадгаламжаа зарцуулж дууссан бөгөөд Жү Даньдань ч түүнийг асрахын төлөө ажлаасаа гарав. Түүний нөхөр нь ч зөвхөн нэг туслах цагдаагийн ажилтан юм. 2016 онд хорооллын боловсон хүчин энэхүү "алга болсон" сайн хүнийг дахин олж авсны дараа хороолол, үйлдвэрчний эвлэл, засгийн газраас Ү Юаньмяог туслах үйл ажиллагаа эхлүүлжээ. Үүний зэрэгцээ 20 гаруй хүний сайн дурын үйл ажиллагааны хэсэг Ү Юаньмяогийн үйлсийг өвлөн авсан бөгөөд сард дунджаар хоёр удаа хот суурин газар, тосгодод үс засахаар очдог болжээ. "Үйлчилгээний хэсэгт хайр халамжийн үйлсээ баримтлахыг би хүсэж байна" хэмээн тэргэнцэртэй тэр чичирхийлсэн дуугаар хэлэв. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Вэн Шиньян\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124729720