Юаньван 3 номерт хөлөг онгоц далайн хэмжин удирдах ажлаа биелүүлж амжилттай буцаж ирлээ
2019-07-09 16:23:03 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн энэ сарын 8-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Лю Шыпин, Ли Юйзэ\ 8-ны өдрийн 10 цаг 20 минутад, Юаньван 3 номерт алс далайн сансрын хэмжилтийн хөлөг онгоц 46 дахь Бэйдөү аялал чиглүүлэгч дагуулын далай дээрх хэмжин удирдах үүргээ биелүүлж, Хятадын дагуулаар далай дээр хэмжин удирдах боомтод аюулгүй хүрч ирээд нэг сарын гугацаа зарцуулж, 15 мянган км аялсан энэ удаагийн ажлаа амжилттай биелүүлэв.

Өнгөрсөн сарын 25-ны өдөр, Хятадын Шичангийн дагуул хөөргөх төв Чанжэн 3Б зөөврийн пуужингаар 46 дахь бэйдөү дагуул--бэйдөүгийн 3 номерт системийн 21 дэх дагуул, газрын бөмбөрцөгтэй ташуу синхрон замтай 2-р дагуулыг амжилттай хөөргөж, Юаньван 3 номерт өмнөд Номхон далайн захиалсан бүсэд далай дээгүүрх хэмжин удирдах ажил хийж, 46 дахь аялал чиглүүлэгч дагуулыг замд нь амжилттай оруулав.

Юаньван 3 номерт хөлөг онгоцны дарга Не Люгүөгийн хэлэхээр, “Үүрэг гүйцэтгэх явцад, бид зорилтын газрын мэдээллийн хувиралт болон төрөл бүрийн чухал хэргийг онцгой анхаарч, зарлигаа цаг тухайд нь оновчтой өгч, ажиллагаа бүхнийг эмх дараалалтай хийж, үүргээ амжилттай биелүүлэв” гэжээ.

Юаньван 3 номерт хөлөг онгоц бол Хятадын хоёрдугаар үеийн сансрын алс далайн хэмжилтийн хөлөг онгоц, голдуу дагуул, санрын хөлөг онгоц зэргийн далай дээрх хэмжин удирдах ажлыг гүйцэтгэдэг. Нийт 52 удаа аялж, Шэньжөү, Чан-Э, Бэйдөүгийн 83 удаагийн хэмжин удирдах үүргийг гүйцэтгэсэн байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124729708