Энэтхэгийн Мумбайд ширүүн борооны улмаас хэрэм нурж 16 хүн амь эрсдэв
2019-07-04 09:39:03 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 2-нд Энэтхэгийн Мумбай хотод хэрэм нурж хүн эндэж шархадсан хэргийн газарт хүмүүс цугларчээ. Хэдэн хоног үргэлжилсэн ширүүн борооны улмаас Энэтхэгийн Мумбай хотод 2-ны өдөр хоёр газар хэрэм нурж, 16 хүн амь эрсдэв. Энэтхэгийн хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр өнгөрсөн хоёр хоногт Мумбай хотод сүүлийн арван жилд байгаагүй ширүүн бороо орж, үер усны аюул осол тасрахгүй болов. Орон нутгийн цагаар 2-ны үүрээр Мумбайн зүүн Мерд гэх газарт хэрэм нурж 13 хүн амь эрсдэж, олон хүн дарагджээ. Мөн уг хотын Тана дүүрэгт ч хэрэм нурж нэг хүүхдийг багтаасан 3 хүн эндэв. \Синьхуа агентлаг\

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124708541