Нүүдлийн соёлын "Эсгий туургатан” наадам боллоо
2019-06-10 11:24:52 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

6-р сарын 8-нд Бээжин хотноо нүүдлийн соёл иргэншлийн “Эсгий Туургатан” хоёрдугаар наадам утга төгөлдөр болж өнгөрлөө. Арга хэмжээний үеэр Японы “Найрамдал-Япон ба Монгол” сэтгүүлийн найруулагч, Японы Шига мужийн их сургуулийн хүмүүнлэгийн судлалын хүрээлэнгийн профессор Боржигин Бүрэнсайн “Нүүдэлчин ба тэдний ертөнц” сэдвээр илтгэл тавьж, Монгол улсын уран бүтээлч Т·Энхболд, Ц·Ариунтөгс нар “нүүдэл иргэншлийн хязгаар” хэмээх уран бүтээлийн үзүүлбэр хийсэн бөгөөд кино продюсер, монгол үндэстэн Тал, кино найруулагч, түвд үндэстэн Бадамсэдвэгийн уран бүтээл болох “Тарлуу” хэмээх үлгэрийн киног танилцуулж, хурсан олонд сонирхуулжээ. Мөн үйл ажиллагааны эцэст Хангай хамтлаг ба Оросын холбооны Алтай бүгд найрамдах улсын Алтай Кай хамтлагийн тоглолт хүрэлцэн ирсэн хүмүүсийг баясгасан байна. Тус наадам бол кино найруулагч Урагшаа, Хангай хамтлагийн ахлагч Илч, Английн Кембрижийн их сургуулийн нийгмийн хүн судлалын профессор Урдын Э.Булаг, уран бүтээлч Чанга нар санаачлан зохион байгуулсан ашгийн бус соёлын үйл ажиллагаа юм.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124602469