Дэлхийн байгаль орчны өдөр: Ногоон хот ногоон амьдрал
2019-06-05 17:04:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Хээрийн дасгал сургуулилт, ногоон аялал ... Өнөө үед олон хүмүүс нүүрстөрөгч багатай амьдралын хэв маягийг сонгох болсон бөгөөд байгаль орчныг хамгаалах ажилд идэвхитэй оролцож байна. Зарим хотуудын экологийн орчин сайжирч, тав тухтай нөхцөл тасралтгүй дээшилж, хотын үзэсгэлэнт байгаль, экологийн үзэсгэлэнт газрууд аажмаар хүмүүсийн өдөр тутмын чөлөөт цагаа өнгөрөөх сайхан газар болжээ.

Энэ сарын 5-ы өдөр нь Дэлхийн байгаль орчны өдөр юм. Бид үргэлжлэн сэтгэл нэгдэн, цэнгэг ус, ногоон уулаа хамгаалж, хүн төрөлхтөн бидний оршин амьдарч буй гэр орноо хамтдаа хамгаалцгаая.

2019 оны 4 дүгээр сарын 20-ы өдөр хүмүүс унадаг дугуйгаар Шинэ Зеландын Кристишчураг дахь Хаглей Паркийн замыг туулсан байна. Хаглей Парк нь 1855 онд баригдсан бөгөөд 165 га талбай бүхий энэхүү парк нь Шинэ Зеландын хоёр дахь том хотын хамгийн том хотын парк, зүлэгт газар болно. Байгуулагдсан цагаасаа эхлэн Хаглей Паркийг "Өнө үүрд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байлгана" гэж тодорхойлсон. Өнөөдөр энэхүү парк нь Кристишчурагийн ногоон нэрийн хуудас болоод байна. \Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Жү Чипин\

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124587175