“Бидний найрамдал” олон улсын сурагчдын гар зургийн VIII уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болов
2019-06-04 11:47:41 Эх сурвалж: Синьхуа кирилл нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа кирилл нетийн Хөх хотын энэ сарын 4-ний өдрийн цахилгаан мэдээ \Д.Хүүхэнсоль\ “Бидний найрамдал” олон улсын сурагчдын гар зургийн VIII уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр Хөх хотод болж өнгөрөв.

Гар зургийн уралдааныг 6-9, 10-13, 14-17 насных хэмээн хувааж уралдуулсан ба Монгол улсын Улаанбаатар хот, ӨМӨЗО-ы Хөх хот, Шилийн хот, Тунляо, Баяннуур, бугат, Эрээн зэрэг хотуудын нийт 188 хүүхэд оролцсон байна. Үүнд бага насны \6-9 нас\ ангилалд Б.Эрмүүн “Багачуудын нөхөрлөл” бүтээрээрээ, дунд насны \10-13 нас\ ангилалд Мэргэн “Дүүлэн нисэх нөхөрлөл” бүтээлээрээ, ахлах насны \14-17 нас\ ангилалд Б.Марал “Сайн сайхнаа хуваалцъя” бүтээлээрээ тэргүүн шагнал тоссон байна. Гар урлалын төрөлд М.Уранчимэг “Хөх орд, Монгол гэр” бүтээлээрээ шалгарч нэгдүгээр байрыг эзэлсэн байна. Үүний зэрэгцээ 4 багш “Шилдэг удирдсан багш”-аар тодорч, 3 сургууль “Шилдэг зохион байгуулсан сургууль” хэмээх шагнал хүртсэн юм.

Ёослолын үеэр ӨМӨЗО-ы Намын хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч ноён Цэцэн: “Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хүүхдүүд уран бийр ухаалаг сэтэгхүйгээрээ хоёр орны найрамдлын харилцааг зураглан гаргаснаараа онцлог юм” гэв.

Монгол улсаас Хөх хотод суугаа Ерөнхий консулын газрын ерөнхий консул Мөнх-Эрдэнэ: “Монгол Хятад хоёр орны дипломот харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа түүхэн ойн хүрээнд хоёр орны хүүхэд багчуудын дунд найрсаг нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, тэдний энх тайван найрамдлыг бэхжүүлэх ба харилцан ойлголцож нөхөрлөлийг хөгжүүлэх төлөвшлийг бий болгох зорилгоор уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Хоёр улсын ард түмний найрамдал, соёл боловсролын салбарын хамтын ажиллагааг өрөгжүүлэх ба хүүхэд багчуудын нөхөрлөлийг батжуулахад энэхүү зургийн уралдаан үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм” гэлээ.

ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Сурган хүмүүжлийн танхим, МУ-аас Хөх хотод суугаа ерөнхий консулын газар голлон зохион байгуулж, ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг, Хөх хотын үндэстний туршилтын бага сургууль, ӨМ-дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэгээс гардан зохион байгуулжээ.

Уг арга хэмжээ нь жил бүр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхэд багачууд болон ЕБС-д сурч буй сурагчдын дунд уламжлал болон зохион байгуулагдагаараа онцлог юм.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124581482