Камбожийн ядуу амьдралтай “Цахим од” Хятадад сурч байна
2019-05-30 17:08:47 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Шали багшийнхаа аппаратаар ангийнхаа хүүхдүүдэд зураг дарж өгч байгаа нь

Камбож улсын 14 настай жаал хүү Шали бол “Цахим од” юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард ядуухан амьдралтай тэрээр Ангкор Ват сүмийн ойролцоо арван гаруй хэлээр жуулчдад өөрийн зарж буй бэлэг дурсгалын зүйлээ танилцуулж буй бичлэг интернетээр цацагдсан нь олны анхаарлыг татсан юм. Хэлний гайхалтай авьяас нь Шалигийн хувь заяаг өөрчилжээ.

Хятадын нэг хувийн боловсролын байгууллага түүнийг “Нэг бүс-Нэг зам” олон улсын авьяаслаг хүмүүсийг Хятадад сургах төсөлд хамруулснаар энэ сараас Шали хүү Жэжян мужийн Жүжи хотын Хайлян гадаад хэлний сургуульд ирж суралцах болов. Тэрээр шинэ орчиндоо сэтгэл хангалуун байгаа бөгөөд “Манай сургууль их гоё. Дараа нь бид Бээжинд очиж их сургуульд сурна” гэв. Шалигийн ерөнхий боловсрол болон их дээд сургууль, мөн цаашид сурах бүх сургалтын төлбөрийг сургуулийн талаас үргэлжлүүлэн даах юм. Камбожийн ядуу амьдралтай хүүгийн Хятад дахь хүсэл мөрөөдлийн аян ийнхүү эхэллээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124563540