Ши Жиньпин Вануатугийн Ерөнхий сайдтай уулзав
2019-05-29 11:07:53 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 28-нд Ардын их хурлын ордонд Вануату улсын Ерөнхий сайд Шарлот Салвитай уулзав.

Ши Жиньпин, “Хятад, Вануату улсын харилцаа одоо түүхийн хамгийн сайн үедээ байна. Бид өнгөрсөн жилийн уулзалтын үр дүнг идэвхтэй хэрэгжүүлж, хоёр орны улс төрийн итгэлцэл үргэлжлэн гүнзгийрч, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин, Хятад, Вануатугийн харилцаа Хятад, Номхон далайн арлын улсууд хоорондын харилцааны үлгэр жишээ боллоо. Вануатугийн талтай хамт байж, бүх талын яриа хэлцэл, хамтын ажиллагаа, солилцоог эрчимжүүлэн, хоёр орны стратегийн бүх талын түншлэлийн харилцааг ахиулж, улам хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна” гэжээ.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд Шарлот Салви баяр хүргэж, Хятадын өөрчлөлт нээлтийн аугаа амжилтыг өндрөөр үнэлэн, Хятадын амжилт зөвхөн Хятад улсын өнгө төрхийг өөрчлөөд зогсохгүй дэлхий дахинд гүнзгий, идэвхтэй нөлөө үзүүлсэн юм” гэлээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124556411