Дэлхийн Музейн өдрөөр сурагчдад шинжлэх ухааны мэдлэгийг түгээв
2019-05-20 17:12:32 Эх сурвалж: Синьхуа нет
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 18-ны өдрийн цахилгаан мэдээ /Шюй Мэй/ Энэ сарын 18-нд Дэлхийн 43 дахь музейн өдөр тохиов. Уг өдрийн хүрээнд Өвөр монголын Байгалийн музейгээс “Байгалийн нууцыг эрэлхийлж, шинжлэх ухаанаар ирээдүйг бүтээе” сэдвийн хүрээнд шинжлэх ухааны мэдэлгийг нийтэд түгээх хичээлийг явуулав.

Үүнд, 100 орчим хүүхэд “Чулуужмалын малталт”, “ Эх газрын хашгиралт”, “Элсэн цөлд хайгуул хийсэн тэмдэглэл”, “Хад чулууны асар их хувирал” зэрэг хичээлд суусан юм. Уг хичээл нь “заах+турших+тоглох” гэсэн хэлбэрээр явагдаж, заан сургалтын агуулгыг тоглоомд шингээж, хүүхдүүдэд байгалийн жам ёсны тухай бодит ойлголт өгчээ. Хүүхдүүд багшийнхаа заасны дагуу чулуужмал малтаж, чулуужмалаа сэргээж, бяцхан археологичид болцгоож, галт уулын дэлбэрэлт хэрхэн үүсдэг тухай туршилт хийж, галт уулын төрөл занар болон магмын өөрчлөлтийн талаар тус тусын мэдлэгтэй болсон байна.

Одоогийн байдлаар, Өвөр монголын Байгалийн музей нь хүүхэд залуучуудад шинжлэх ухааны мэдлэг түгээх чухал бааз ба хичээлийн танхим болж, сурах бичгээс гаднах агуулгыг чухалчлах болжээ. Тус музейд олон арван эд өлгийн зүйл хадгалж байгаа бөгөөд судалгаа шинжилгээ хийх, шинжлэх ухааныг нийтэд түгээх, соёлын хүмүүжил олгох зэрэг үүрэг хүлээдэг. Музей нь газар тариалан, ой тайга, мал аж ахуй, амьтан ургамал, эртний устсан амьтан ургамал, геологийн ашигт малтмал зэрэг 13 хүрээг хамарч, ховор үнэтэй 10 мянгаад сорьцыг олны хүртээл болгосоор иржээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124519024