Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармаг дахь Өвөр монголын талбайн уур амьсгал
2019-05-16 11:47:47 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Бээжингийн Дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн Өвөр монголын үзэсгэлэнгийн бүс нь “Үзэсгэлэнт сайхан умардын үзэмжит зураг”-аар гол сэдвээ болгосон байна. Уг бүс нь Өвөр монголын үзэсгэлэнгийн бүс, Өвөр монголын хүрээлэн, Өвөр монголын тал нутгийн хүрээлэн гэсэн гурван хэсгээс бүрдэж буй.

Үүнд Өвөр монголын үзэсгэлэнгийн бүсэд Өвөр монголын их элсэн цөл, тал нутаг болон ой моддын үзэмжийг 28 м урт гурван зургаар дэлгэн үзүүлсэн аж. Өвөр монголын хүрээлэн нь экологи, технологи болон амьдралыг биечлэн ойлгох бүсээс бүрдэж байв. Тал нутгийн хүрээлэн нь уг яармаг дахь цорын ганц Өвөрмонголын “Экологийн систем”-ийг харуулсан хүрээлэн болж байна. Өөрөөр хэлбэл, Өвөр монголын нутаг дэвсгэрт ургадаг 2000 гаруй ургамлын сорьц, 1200 гаруй хөрсний сорьцыг дэлгэн үзүүлжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124502253