Азийн соёлын наадам нижгэр боллоо
2019-05-16 11:47:05 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Азийн соёл иргэншлийн ярилцлагын хурлын чухал арга хэмжээний нэг болох Азийн соёлын наадам энэ сарын 15-нд Хятадын үндэсний биеийн тамирын ордон болох “Шувууны үүр” цогцолборт амжилттай болж өндөрлөлөө. ХТРТ-аас голлон зохион байгуулсан уг арга хэмжээнд Азийн олон орны уран бүтээлчид оролцож, Азийн бүс нутгийн үндэстнүүдийн соёлын онцлог бүхий гайхамшигтай тоглолтыг харуулсан байна.

Уг наадам "Бидний Ази" найрал дуугаар нээлтээ хийж, Афганистан, Индонез, Энэтхэг, Иран, Ирак, Япон, БНАСАУ, Сингапур, Хятад зэрэг орны уран бүтээлчид ээлж дараагаар соёл урлагийн тоглолтоо өргөн барьжээ.

Найрал дуу, бүжиг, хэнгэргэн хөгжим, Бээжин дуурь, үшү зэрэг үзүүлбэр тоглолт Азийн соёлын өвөрмөц онцлог, өрнө дорнын соёлын уялдааг илтгэж байв. Карнавал нь улс орнуудын уран бүтээлчдэд найрамдлын гүүр болсон төдийгүй Азийн ард түмэн хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлж, уламжлалт эв найрамдлыг зузаатгах холбоос болжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124502243