Сургуулиа сахисан ганц багш
2019-05-10 15:17:42 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Жөү Жэнвэнь нь их уулын гүнд байрлах Гүй Жөү мужийн Чи Шүй хотын Чан Ша суурины Чан Шин тосгоны Ян Лю бага сургуулийн багш.

2014 оны намар тус бага сургуулийн цорын ганц эмэгтэй багш нөхцөлөөр арай гайгуй төвийн сургууль руу шилжсэн. Ингэснээр уг сургууль багшгүй болж, сурагчид хичээлд суух боломжгүй болсон. Зүн И хотод ажиллаж байсан Жөү Жэнвэнь уг сургийг сонсоод ажлаасаа гарч, тус сургуульд ирж багшилсан байна.

Таван жилийн турш Жөү Жэнвэнь ганцаар сургуулиа сахих зуур сурагчийн тоо 5-аас 7 болж нэмэгджээ. Тэрээр сургуулийн захирал, сургалтын албаны дарга, багш төдийгүй мөн сурагчдын хоол унд, ар тал гээд бүх ажлыг ганцаараа хариуцана. Сургуулийн том жижиг ажил хэрэг, бүгд Жөү багшийн мөрөн дээр бууна. “Ганц сурагч л байхад хүрвэл, би сургуулиа сахисаар байх болно” гэж тэрээр ярьж байна.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124477097