Модон сийлбэрээр Дүньхуангийн соёлыг уламжлан хөгжүүлнэ
2019-05-08 17:02:12 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Шэнь Хунже энэ сарын 6-нд ажлын өрөөндөө Дүньхуангийн модон сийлбэрийн “Цөлийн тэмээ” бүтээлээ сийлбэрлэж байлаа.

2004 онд 30 гаруй настай Шэнь Хунже уугуул нутаг Хү Наниас анх удаа Дүньхуанд ирж аялах үеэр Мө Гао агуйн төгс гайхалтай ханын зургуудыг ихэд бахархан, тухайн орон нутгийн цөлийн үзэмж, хязгаарын соёл ч түүний сонирхлыг татжээ. Сайн бодсоны эцэст модон сийлбэрт дуртай Шэнь Хунже Дүньхуанд нүүн ирэхээр шийдэн, Дүньхуангийн урлагийн гайхамшгийг модон сийлбэрт мөнхлөн үлдээх ажлаа хийгээд нэгэнт 15 жил болжээ.

Шэнь Хунжегийн сийлбэрийн хутгийн дор Нисэгч дагина, Бурхан шашны үлгэр зэрэг Дүньхуангийн урлагийн гайхалтай бүтээлүүд сийлбэр болон гарч байна. Арав гаруй жилийн хугацаанд Шэнь Хунже хэдэн арван шавь төрүүлжээ. Зарим шавь нь нэрт гарч Дүньхуангийн модон сийлбэрийн газар байгуулсан байна. Шэнь Хунжегийн зүтгэлээр Дүньхуангийн модон сийлбэр нь он цаг өнгөрөх тутам жуулчдын сонирхлыг ихээр татах болсон байна. “Сийлбэрийн хутгаар Дүньхуангийн урлагийн гайхамшгийг модон хавтан дээр сийлэх нь Дүньхуангийн соёлыг уламжлан хөгжүүлж буй нэгэн хэлбэр юм. Би одоогоор цаасан дээрх хайрмал зураг, чулуун сийлбэр зэрэг шинэ төрлүүдийг туршиж эхлээд байна. Цаашид Дүньхуангийн соёлыг улам илүү уламжлан хөгжүүлэхийг хүсч байна” гэж Шэнь Хунже ярилаа.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124467847