Ши Жиньпин сэтгүүлчидтэй уулзав
2019-04-28 16:37:22 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 27-ны үдээс хойш, “Нэг бүс- Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумын дугуй ширээний хурлын дараа, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингийн Яньшихугийн Олон улсын хурлын төвд сэтгүүлчидтэй уулзаж, дээд хээмжээний уулзалтын үр дүнгийн талаар танилцуулсан байна.

Ши Жиньпин, “Хатагтай нар, ноёд, сэтгүүлчид ээ, та бүхэн сайн байна уу. “Нэг бүс- Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II форумд оролцсон сэтгүүлчдэд баяр хүргэж байна. “Нэг бүс- Нэг зам”-ыг хамтдаа байгуулах санаачилгыг гаргасан 5 жилийн туршид хэвлэлийн салбарынхан анхаарал тавьсаар ирлээ. Энэ удаагийн форум эхэлснээс хойш, сэтгүүлчид маань анхаарал хандуулан, мэдээлж, алтан хором бүхнийг тэмдэглэн, сайн чимээ бүхнийг уламжилж, “Нэг бүс- Нэг зам”-ыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааны баялаг үр дүнг нийтийн хүртээл болголоо. Би Хятадын засгийн газар, олон орны төлөөлөгчдийн нэрийн өмнөөс сэтгүүлчдийн дэмжлэг, нөр их хөдөлмөрт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэжээ.

Ши Жиньпин танилцуулж хэлэхдээ, “Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын дугуй ширээний хурлаар, нэгдсэн албан мэдээ болон үр дүнгийн жагсаалт гаргах шийдвэр гаргалаа. Форумыг зохион байгуулах явц болон Форумын хугацаанд, талууд нийт 283 төсөл тохиролцлоо. Үүнд, форумын хүрээнд болсон аж ахуйн нэгжүүдийн анхдугаар их хурлаар 64 тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий гэрээ хэлэлцээр байсан. Мөн өнөөдрийн дугуй ширээний хурлаар “Нэг бүс-Нэг зам”-ыг өндөр дээд чансаатай байгуулах талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголттой боллоо гэжээ.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124428598