“Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II уулзалт нээгдэв
2019-04-26 16:15:44 Эх сурвалж: ХОУР
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

“Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II уулзалт өнөөдөр Бээжин хотноо нээгдэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин илтгэл тавилаа.

“Нэг бүс-Нэг зам” бол Ши Жиньпин даргын дэвшүүлсэн олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга бөгөөд сүүлийн 6 жилд, Хятад улс “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтран байгуулагч улс орнуудтай хийсэн худалдааны нийт хэмжээ 6 их наяд ам долларт хүрч, нийт 80 тэрбум ам долларын хөрөнгө оруулж, холбогдох хамтын ажиллагааны төслүүд тухайн улс орон, бүс нутагт 300-аад мянган ажлын байр гаргасан юм.

"Нэг бүс-Нэг зам”-ыг хамт байгуулж, сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлооё" уриан дор 3 хоног үргэлжлэх дээд хэмжээний II уулзалтын үеэр, дэлхийн 37 улс орны төр засгийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ОУВС-гийн Ерөнхий захирал зэрэг гадаадын 5000 гаруй зочид төлөөлөгч оролцож, “Нэг бүс-Нэг зам”-ыг чансаатай хөгжүүлж, дэд бүтцээр холбох, эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөх хүч бий болгож, бодлогын уялдаа холбоогоор эрчимжүүлэн, улам нягт түншийн харилцаа тогтоох зэрэг асуудлаар зөвшилцөх юм.

 

 

Бэлтгэсэн нь:Д Баясал

010070230040000000000000011120701124421169