Ши Жиньпин Чилийн Ерөнхийлөгч С.Пинератай хэлэлцээ хийв
2019-04-25 17:22:49 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Бээжингийн энэ сарын 24-ний өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Бай Жие\БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 24-нд Ардын их хурлын ордонд Чилийн Ерөнхийлөгч С.Пинератай хэлэлцээ хийв.

Ши Жиньпин хэлэхдээ, “Чили бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Өмнөд Америк тивийн анхны орон бөгөөд Хятад улсын зах зээлийн статусыг хүлээн зөвшөөрсөн анхны орон. Хятад улстай хоёр талт чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулж шат ахиулсан Латин Америкийн тивийн анхны орон юм. Мөн “Нэг бүс нэг зам”-ыг хамтаар байгуулах чухал түнш, Хятад-Өмнөд Америк тивийн дипломат харилцааг түүчээлж байгаа орон юм. Бид бусдаасаа урьдах үзэл санааг мөрдөн, “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтдаа байгуулахаар шинэ аз тохиол болгож, улс төрийн итгэлцэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад Чилийн стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд хүргэх болно.

Талууд стратегиа хамтаар зөвшилцөн, чухал салбар ба төслийг тогтоож, Чили болон Латин Америкийн бүс нутгийн харилцан холболтыг ахиулна. Хоёр талт худалдаа ба хөрөнгө оруулалтын чанарыг сайжруулан шат ахиулж, уурхай, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл холбоо, цахим худалдаа, технологийн шинэчлэл, Өмнөд туйл дахь шинжилгээ судалгаа зэрэг хүрээн дэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ.

Ирэх онд болох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх цуврал арга хэмжээг сайтар зохион байгуулж, хоёр орны ард түмний сэтгэлийн холбоог бэхжүүлнэ. Хятадын тал Чилийн улс энэ онд НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн хурал ба АПЕК-ийн удирдагчдын албан бус уулзалтыг зохион байгуулахыг дэмжиж, Ази-Номхон далайн чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг хамтдаа урагшлуулан, олон талт үзэл, олон талт худалдааны механизмыг хамгаална” гэжээ.

С.Пинера, Хятад Чили хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн туршид, хоёр орны харилцаа маш хурдтай хөгжсөн. Чили Улсын зүгээс Хятадын аугаа түүхт соёл иргэншлийг бахдан биширч байна гэж илэрхийлээд, БНХАУ байгуулагдсан 70 жилийн турш олсон асар их амжилт бүтээл болон хүн төрөлхтөнд оруулсан чухал их хувь нэмэрийг өндрөөр үнэлэв.

С.Пинера, “Ши Жиньпин даргын дурдсан “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар байгуулах санаачилга нь эртний торгоны замын гэрэл цацарсан түүхийг дахинтаа бий болгож, шинэ эрин үеийн дэлхийн соёл иргэншлийн солилцоог ахиулж байна. Чилийн тал “Нэг бүс-Нэг зам”-ыг хамтаар ажил хэрэг болгохыг дэмжиж, бүс нутгийн хамтын холбоосыг дэмжинэ. Чили улс Хятадын хөгжлийн инноваци ба ногоон хөгжлийн амжилт бүтээлээс үлгэр жишээ авч, холбогдол бүхий хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлнэ. Чили улс олон талт үзэл ба олон талт худалдааны механизмыг хамгаалахыг хүчлэн дэмжиж, Хятад улстай бүс нутаг ба олон талт үйл явдлын зохицуулалтын талд хамтран ажиллаж, БНХАУ-Өмнөд Америк тивийн цаашдын харилцаанд үлгэр жишээ үзүүлж, хоёр орны харилцааны алс ирээдүйд итгэл дүүрэн байна” гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр улсын төрийн тэргүүн хоёр талт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011100001124416333