Тэргүүн хатагтай Пэн Лиюань Парисын дуурийн театраар зочлов
2019-03-26 15:36:22 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Парисын энэ сарын 25-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурвалжлагч Ли Жүнфа\ Хятад улсын дарга Ши Жиньпин, тэргүүн хатагтай Пэн Лиюань нар энэ сарын 25-нд Францын тэргүүн хатагтай Бригиттегийн хамт Парисын дуурийн театрыг үзэж сонирхов.

Бригитте театрын гадна үүдэнд Пэн Лиюанийг халуунаар угтан авсаны дараа хоёр орны тэргүүн хатагтай нар дурсгалын зураг татуулав. Гол танхимд орсны дараа театрын захирал театрынхаа түүх, барилгын хэв загвар, дотоод засал чимэглэл зэргийг танилцуулав. Пэн Лиюань дуурийн болон бүжиг дэглэх заалтай танилцаж, “Шидэт лимб”, “Театрын захирал”, “Дон Жуан” зэрэг сонгодог дуурийг хэсэгчлэн дуулахыг сонирхжээ. Дараа нь Пэн Лиюань, Бригитте нар тайзнаа гарч жүжигчидтэй халуун дотно яриа өрнүүлсэн байна.

Пэн Лиюань энэ үеэр хэлэхдээ Хятад Франц хоёр орон бол цөм соёлын гүн агуулгатай том гүрэн. Хоёр орны соёлын солилцоо өнө удаан жилийн түүхтэй. Хоёр орны уран бүтээлчдийн харилцааг эрчимжүүлж, Хятад Францын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, хоёр орны ард түмний сэтгэлгээ болон найрамдлыг гүнзгийрүүлэхэд нэн илүү хувь нэмэр оруулахыг хүсэв.

Парисын дуурийн театр 1875 онд байгуулагдсан бөгөөд дэлхийд алдартай балетын хамтлаг болон найрал хөгжмийн хамтлагтай. Хятадын Төвийн балетын хамтлаг Парисын дуурийн театрт “Улаан бүсгүйн цэрэг”-ийг тоглоход Францын үзэгчид таашаав.

Бэлтгэсэн нь:Д Хүүхэнсоль

010070230040000000000000011120701124284432