Ши Жиньпин Италийн сенатын танхимын даргыг хүлээн авч уулзав
2019-03-24 16:20:58 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Энэ сарын 22-ны өдөр, Ром хотод Хятад улсын дарга Ши Жиньпин Италийн сенатын танхимын дарга Касератийг хүлээг авч уулзав. \Зургийг Синьхуа агентлагийн сэтгүүлч Яо Давэй\

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Италийн дипломат харилцаа тогтоосон 50 шахам жилийн хугацаанд хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжсөөр ирсэн бөгөөд харилцан итгэлтэй хамтран ажилласан чухал түнш болжээ. Хятадын тал Италийн талтай дээд түвшний удирдлагыг бэхжүүлж, ашиг сонирхлоо харилцан хүндэтгэж, “Нэг бүс-Нэг зам”-ыг хатмаар байгуулан, гуравдагч талын хамтын ажиллагааг хөгжүүлэн, соёлын солилцоо болон орон нутгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хоёр орны харилцааны иргэний суурийг бэхжүүлэхэд бэлэн байна. Сүүлийн жилүүдэд БХАТИХ болон Италийн Сенатын танхимай тогтмол уулзалтын механизмыг байгуулаад байгаа юм гэв.

Касерати хэлэхдээ, Италийн Сенатын танхим Эрхэм Ши Жиньпин дарга Италид айлчилж байгааг баярлан угтаж байна. Итали, Хятадын ард түмний урт хугацааны турш харилцан итгэлтэй, гүн зузаан нөхөрлөлийг бий болгож, эдийн засаг худалдаа, соёл зэрэг салбарт нягт харилцаатай байсаар иржээ. Ши Жиньпин даргын Италийн “Үдшийн шуудан” сонинд нийтлүүлсэн хоёр онры хэдэн мянган жилийн уламжлалтай найрсаг харилцааны талаарх үнэлэлтийг миний бие дэмжиж байна. Ши Жиньпин даргын энэ айлчлалаар дамжин хоёр орны “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Италийн тал хүсэж байна гэв.

Дин Шюешян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар уулзалтад оролцжээ.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124275542