Ши Жиньпин Италийн Ерөнхий сайдтай уулзалт хийв
2019-03-24 15:56:57 Эх сурвалж: Синьхуа агентлаг
Анхаарлаа хандуулна уу
微博
Qzone

Синьхуа агентлагийн Ромын энэ сарын 23-ны өдрийн цахилгаан мэдээ \Сурважлагч Хао Вэйвэй, Лүө Жюнь, Жян Гүөпэн\ БНХАУ-ын дарга Ши Жиньпин 23-ны өдөр Ромд Италийн Ерөнхий сайд Контетэй уулзалт хийв.

Хятад Италийн харилцаа хоёр талын мянган оны харилцааны түүхийн тундсанд үндэслэж, иргэдийн санааны гүн зузаан үндэс суурьтай болж билээ. Сүлийн жилүүдэд, хоёр орны салбаруудын солилцоо болон хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, тус тусын эдийн засаг нийгмийн хөгжилд тусалсан байна. Хятад болон Итали тус бүр Торгоны замын хоёр захад оршдог болохоор “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын ажиллагаа өрнүүлэх нь орчлонгийн жам олны ёс юм. Хятад Итали нь Засгийн газар хоорондын “Нэг бүс-Нэг зам”-ын хамтын ажиллагааны ойлголцлын протокол байгуулсан боломжийг ашиглан, “Нэг бүс-Нэг зам” санаачилгыг Италийн “Умардын боомтын бүтээн байгуулалт”, “Италид хөрөнгө оруулах төлөвлөгөө”-тэй авцалдуулахыг эрчимжүүлж, салбаруудын хамтын ажиллагааг ахиулна. 2020 онд хоёр улс харилцан соёл аялал жуулчлалын жил зохион байгуулахаар боломж болгож, хоёр орны дэлхийн өвийн газрыг холбож, музей, орон нутаг, иргэд, биеийн тамир спорт зэрэг талын солилцоог эрчимжүүлнэ. Бид бас Хятадын аж ахуйн нэгж, ялангуяа дэвшилтэт шинэ технологийн аж ахуйн нэгжийн Италид хөрөнгө оруулж хөнгхийг урамшуулж, Италийн талыг инновацийн хамтын ажиллагааны чухал түншээ гэж үздэг. Хятад болон Европын холбоо бол цөм дэлхийн энх тайвны хамгаалагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэглэмийн хамгаалагч мөн. Хоёр тал дэлхийн олон туйлжилт, эдийн засгийн даяаршлын цаг эриний урсгалыг дагаж, нээлттэй дэлхийн эдийн засгийг байгуулахыг ахиулбал зохино гэж Ши Жиньпин тэмдэглэв.

Ши Жиньпин даргын энэ удаагийн Итали дахь айлчлал чухал түүхт ач холбогдол өгсөн тул Хятад Италийн харилцааг нэн өндөр түвшинд хүргэх нь лавтай. Италийн тал Хятад Италийн харилцааг дээд хэмжээгээр хүндэтгэн үзэж, хоёр улсын дипломат харилцаа тогтоосон 50 жилийн ойг угтан авчрах дашрамаар, Хятадын талтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, газар тариалан, соёл, аялал жуулчлал, сансар зэрэг салбарын хамтын ажиллагааг тэлүүлэхэд бэлэн байна. Хоёрдугаар удаагийн “Нэг бүс-Нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцохыг миний бие хүсэн хүлээж байна. Италийн тал Хятадын аж ахуйн нэгжүүд Италид хөрөнгө оруулж, харилцан ашигтай хамтаар ашиг хүртэхийг баярлан угтана. Италийн тал олон талт үзэл болон чөлөөт худалдааг дэмжиж, Хятадын талтай харилцаа зохицуулалтаа нягтруулж, Европ Хятадын харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэхэд бэлэн байна гэж Конте илэрхийлжээ.

Уулзалтын дараа хоёр улсын удирдагч Хятад Италийн “Нэг бү-Нэг зам” байгуулалтын ойлголцлын протокол, Хятадын алдагдсан түүх соёлын дурсгалт зүйлсийг буцаах зэрэг хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурахад байлцав.

Хоёр улсын удирдагч бас Италийн талын мөрдөн байцааж илрүүлэн хятадын талд буцааж өгөх гэж байгаа Хятадын түүх соёлын дурсгалт зүйлсийг сонирхжээ.

Ши Жиньпингийг Ерөнхий сайд Конте машины зоогсоолд хүлээн авав.

Хоёр улсын удирдагч хүндэт харуулыг шалгав.

Дин Шюешян, Ян Жечы, Ван И, Хэ Лифэн нар дээрх арга хэмжээнд оролцов.

Бэлтгэсэн нь:Б.Болорцэцэг

010070230040000000000000011120701124275507